Улс төрийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана.

Мөн хоёр орны уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форумыг тус тус зохион байгуулна.Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд дэлгэгдэх “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2025 17:03

Энэ хүн хамраа холцруутт�##� гадагшаа явах юм. Ажил нь тэр бизээ. Үр дүн бага ч гэсэн баыдаг л байлгүй.

Холбоотой мэдээ

Back to top button