Нийгэм мэдээ

НИТХ-ын төлөөлөгчтэй харилцах Ж.Энхжаргалангийн "стандарт"

НИТХ-ын төлөөлөгчтэй харилцах стандарт гэж байдаг бололтой. Төлөөлөгч Ж.Энхжаргалан "Төлөөлөгчтэй ингэж харилцахгүй шүү" гэж бичсэн нь ийм бодол төрүүлэв.

Яах вэ, нэг талаас монголчууд төрөө хүндэлдэг сэтгэлгээтэй ард түмэн. Хорооны засаг дарга байсан ч түүнтэй хүндэтгэлтэй харилцдаг. Зарчмын хувьд байж болно, гэхдээ Ж.Энхжаргалан ямар харилцааг "Ингэж харилцахгүй" хэмээн хүлээн авч тодотгосон нь сонин.

Энэ нь "Ард түмнийг төлөөлж байгаа ухаантай юм бол 1xBet-ээс хэдийг авч юу хийснээ илчлээрэй. Баримт өөрөө ярьдаг юм" гэсэн сэтгэгдэл байна. Түүнд тэгж хариулжээ. Яг энэ нөхцөлөөр авч үзвэл Ж.Энхжаргалан биш, сэтгэгдэл бичигч нь түүнд зарчим сануулсан байна. Энэ бол дээрэнгүй өнгө аяс, зүй бус үг хэллэг ашиглаагүй, харин санал авч сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчийн хувиар түүнд шаардлага тавьсан агуулга. Тиймээс Ж.Энхжаргалан бол НИТХ-ын төлөөлөгчид зарчмын шаардлага тавьж болохгүй гэж боддог хүн үү? Тийм логик дүгнэлт хийгээд дараагийн сэдэвтээ орцгооё.

Харилцааны хэм хэмжээ яривал харин ч Ж.Энхжаргалан өөрөө "Төлөөлөгчтэй ингэж харилцахгүй ээ, гөлөг минь" гэж бичсэнийг нь анзаармаар.

Ж.Энхжаргалан анх бизнесмэн байсан. Монголчуудыг хуйгаар нь хулхидсан, хууль бус 1xBet-ээс хөрөнгө босгон ажиллаж явсан нь үнэн. Дараа нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт зөвлөсөн. Хэсэг байзнаад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал болсон. Жил болоод өөрөө ажлаа өгсөн. Тэгснээ НИТХ-д нэр дэвшсэн. Улс төрд хөл тавьчих гээд учраа олохгүй яваа, өөрийн зан характерыг цэгцэлж амжаагүй тийм жаалхан дүр.

Ж.Энхжаргалангаас өөрөөс нь ёс зүй, зарчим асуувал хариулт маруухан гарна. Хотын асуудлаар тэр юу зөвлөв, ямар үр дүнд хүрэв. Өөрөө тогтмол тоглолт зохион байгуулдаг байсан Төв цэнгэлдэх хүрээлэнг удирдах боломжийг л атгалаа. Ашиг сонирхлын зөрчил үүсэх юм биш үү гэж хэвлэлүүд зөндөө бичсэн. Тэр ажил ажиллаж, хүрээлэнгийн ариун цэврийн өрөөг шинэчлээд, өөрийн хүслээр ажлаа өгсөн. Эндээс яг хийж бүтээе гэсэн эрмэлзэл гэхээсээ нийтийн албан тушаал хаших хүсэл л бий нь тод анзаарагдсан. Удаа ч үгүй НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн юм.

Одоо тэр НИТХ-д Нийслэлийг төлөөлөөд юу хийж байна. Х.Нямбаатарын л кнопчин уу. Эргээд түүнээс зарчим асууж болохгүй юу. Ялангуяа өдгөө хуулиар хориглоод байгаа 1xBet-тэй нэр холбогдсон тухай нь хэн нэгэн хөндвөл "Төлөөлөгчтэй ингэж харилцахгүй" гэж томрох уу. Ж.Энхжаргалан төлөөлөгч одоо ажил хийж л харуулмаар байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ааа
ааа

Төлөөлөгч гэж ард иргэдийн л төлөөлөл болж тэдний үгийг уламжлах бодлого боловсруулах хүн шүү дээ. бид нэг иймрхүү нөхдөөс салмаар. Дарга ч гэсэн загнаж зандардаг биш харин иргэдээсээ уучлал гуйж иргэдээ аргадаж амьдрах ёстой. одоо

Зочин
Зочин

Арай боловсролтой зарчимтай залуусаар хүрээлүүлэчээ Нямбаа

Зочин
Зочин

Драгоны Баяртын хазгар хүргэн бол Нянбактерийн суганы үс

Зочин
Зочин

Чи өөрөөсөө наад асуудалаа асуу чамайг ард түмэн яах гэж сонгов сайн бодоорой 9

Зочин
Зочин

ЗОГС ГӨЛӨГНҮҮДЭЭ МАНАЙ АУГАА ИХ ЭНХЖАРГАЛАНГААС " 3 МЕТРИЙН ЗАЙ БАРИГТУН БҮҮ ОЙРТ ОЙРТВОЛ СӨНӨНӨ ГЭЖ МЭДЭХ ҮҮ?

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Холбоотой мэдээ

Back to top button