Top StoriesУлс төрийн мэдээ

Тавдугаар сарын 1-нээс өмнө стратегийн ордын 34-51 хувийг авах хэлцэл “Энержи ресурс”, МАК дээр голчилно

Ямартай ч энэ долоо хоногт манай Засгийн газар БНХАУ-ын талтай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг үзэглээд авах нь. Дагалдах нарийн ширийн нь гэрээний драфт болж УИХ-аар хэлэлцэгдэх хүлээлттэй байна.

Ингээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны улс төрийн нэгэн том сэдвийн талаас илүүг мухарлаж байгаа хэрэг. Гэхдээ цаана нь стратегийн ордуудын 34 хүртэлх хувийг төрд авч, ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажил угтана.

2007 оны 27 тоот тогтоолоор стратегийн гэдэгт 16 ордыг бүртгэсэн. Дахиад “Стратегийн” ангилалд нэмж оруулах эсэх нь тодорхойгүй үлдсэн 39 орд байгаа.

Одоогийн байдлаар, хувийн хэвшил талтай хэлцэл хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзанданг томилоод буй. Хувь улстөрчийн характераас нь дүгнэвэл Л.Оюун-Эрдэнэ энэ ажлыг боловсон гэхээсээ дайрангуй, давшлангуй бөгөөд популизмээр дүүрэн хийлгэхээр шийдсэн мэт томилгоо болов.

Тэгвэл, энэ ажил яг хэрхэж байна. Ямар ордуудтай хэлцэл хийхээ тодорхойлж, жагсаалт гаргасан уу. Яриа хэлэлцээ үргэлжилсэн үү. Голчлон ямар зарчим барих юм бэ?

Хайгуулыг төр хийсэн бол 34 биш 51 хувийн хэлцэл явуулна

АҮЭБ-ын сайд Ц.Тувааны манай сайтад ярилцлага өгөхдөө “Хэрэв тухайн ордын хайгуулыг төрийн мөнгөөр хийсэн бол 34 биш 50-ээс хувийн асуудал яригдана” гэж хэлсэн. Үүнийг өөр эх сурвалжууд  ч бататгаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тухайн стратегийн ордын хайгуулыг хэний мөнгөөр хийснээс шалтгаалж, багадаа 34 ихдээ 51 хувийг эзэмших хэлцэлд орох нь тодорхой болжээ.

Харин энэхүү ажлыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал удирдаж хийх юм байна. Өөрөөр хэлбэл Ц.Туваан сайд төдийлөн оролцоогүй.

Н.Учралын хувьд өмнө нь Х.Нямбаатарыг ахалж байх үед эхэлсэн Францын “Орано майнинг”-тай хийх гэрээг үргэлжлүүлэн дуусгаж, үзэглэж чадлаа. Одоо тэр төрийн өмчит компаниудад шинэ менежмент хийх, төрийн албан хаагчдын тоог 30 хувиар цомхотгох гэсэн бодлогуудад төвлөрч байгаа. Гэхдээ үүнээс илүү анхаарал татах нь стратегийн ордуудын 34 хувийг төр авах яриа хэлэлцээрболж таарлаа.

Тавдугаар сарын 1-нээс өмнө зөвхөн стратегийн 16 орд дээр ярилцана

Мөн ихээхэн улс төрийн ойлголцол шаардах энэ ажил хөшигний ард явагдаж байгаа бололтой. Тухайлбал, зарим стратегийн орд эзэмшигч хувийн компани өөрсдөө төрд саналаа хүргүүлээд байгаа гэх мэдээлэл байна.

Засгийн газрын хувьд тавдугаар сарын 1 гэсэн огноо тавьжээ. Үүнээс өмнө хувийн хэвшлүүдтэй бүрэн хэлэлцээрт орж дуусгахыг зорьж буй. Тийм ч учраас ил, далд хэлбэрээр зарим орд эзэмшигчтэй уулзаж, тэдний саналыг аваад эхэлсэн гэх.

Гэхдээ стратегийн ангилалд нэмж оруулах магадлалтай 39 ордын асуудлыг хэн ч сөхөхгүй байна. Яригдаж буйгаар, эхний ээлжид энэ 39 рүү биш 2008 оны тогтоолоор баталсан 16 ордыг цэгцэлж дуусах амбицтай байгаа аж.

Нөгөө талаас улс төрийн хувьд энэ нь “Энержи ресурс”-ийн Ухаа худаг, Баруун наран, МАК-ийн Цагаан суварга, нарийн сухайтын ордтой учраа олно гэсэн үг. Харин үлдсэн хэсэг нь төрд эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байгаа юм.

Тэгвэл, төр хэнтэй 34, хэнтэй 50-иас дээш хувийн хэлцэл хийхээр байна вэ?

Стратегийн ордууд

Юуны өмнө стратегийн ангилалд бүртгэсэн, хэлцэл хийгдэх нь тодорхой ордуудын талаар ярилцъя.

Стратегийн 16 ордын долоог төр, хоёрыг МАК, үлдсэний нь гадаадын компаниуд эзэмшиж байна. Оюу толгой, Тавантолгой (Ухаа худаг, Баруун нарангаас бусад), Эрдэнэт, Багануур, Шивээ овоо, Төмөртэй, Асгатын ордууд өдгөө төрийн эзэмшилд байна. Иймд энд хэлцэл хийхгүй.

Харин Тавантолгойн бүлэг ордын Ухаа худаг, Баруун нарангийн асуудалд “Энержи ресурс” буюу MCS-тэй, Цагаан суварга, Нарийн сухайтын тухайд МАК-тай учраа олох нь. Үлдсэн долоон ордын хувьд гадаадын, БНХАУ-ын голдуу компанитай олон улсын шинжтэй хэлцэл хийх юм байна.

Нөгөө талаар Төмөртэйн ордоос “Эрдэс групп”, “Их баян төмөртэй” ХХК-иуд жижиг хувьцаа мөнг эзэмшдэг аж.

“Энержи ресурс”: Тавантолгойн хайгуулыг төр хийсэн тул Ухаа худгийн 51 хувь дээр ярилцах уу

Улс төрийн хувьд нэгэнтээ сөхөгдөөд эхэлсэн Ухаа худгийн орд энд яригдаж байгаа нь анхаарал татна. Тавантолгойг бүлэг орд бүхэлдээ “Энержи ресурс”-ийн мэдэлд байсан бол 2008 онд, С.Баярыг Засгийн газрын үед Ухаа худгийг авч үлдэн, бусдыг төрд буцаан өгсөн.

1930-1989 оны хооронд Засгийн газрын хөрөнгөөр Тавантолгойн бүлэг ордод хайгуул хийсэн тул Ухаа худагт 34-өөр зогсохгүй 51 хүртэлх хувийн хэлцэл хийж болзошгүй байна.

Нөгөө талаар, “Энержи ресурс”-ийн толгой компани болох “Монголиан майнинг корпораци” нь Люксембургт “Baruun Naran s.a.r.l” гэж охин компанитай. Тэр нь Монгол дахь “Хангад экспорейшн” ХХК-иараа дамжуулан Тавантолгойн Баруун наран ордод нүүрс олборлодог юм.

Тэгэхээр төр “Энержи ресурс”-ийн хоёр ч нүүрсний ордын багадаа 34 хувийг эзэмшихээр зүтгэнэ, Ж.Батзандан MCS талтай хэлэлцээрт орох нь.

МАК: Цагаан суварга, Нарийн сухайтын хайгуулыг ч төр хийжээ

Монголын алт корпорацын хувьд,

  • Цагаан суваргын зэс, молибденийн орд
  • Нарийн сухайтын нүүрсний ордыг эзэмшиж байна.

Цагаан суваргын хайгуулын төсвийн мөнгөөр хийсэн. 2044 он хүртэл МАК 100 хувь эзэмшиж байгаа. Тэгвэл энд мөн 51 хувийн амбицтай хэлэлцээр явах юм байна.

Нарийн сухайтын тухайд мөн 1960-аад оноос эхлэн судлаад, 1992 онд 125.5 сая тонн нүүрстэй гэж тогтоосон.  Улсын мөнгөөр хайгуул хийсэн учраас дахиад 51 хувийн амбиц. Тус ордыг МАК нь БНХАУ-ын “Чинхуа” групптэй хамтран эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа.

Мөн Нарийн сухайтад “Хүрэнтолгой кайл майнинг”, “Саусгоби сэндс”, “Адилцаг”, “Азаргын гол чонот”, “Өсөх зоос”, “ЕАИ” зэрэг хувийн компаниуд хувь эзэмшиж, олборлолт явуулдаг гэж “Эрдэнэс Монгол”-оос танилцуулжээ.

Монгол, гадаад хосолсон: Цайр, хар тугалга, фосфоритын ордууд

Монголын болон гадаадын компани эзэмшил хосолсон ордуудын тухайд гэвэл,

  • Төмөртэйн овоо хэмээх цайр, хар тугалгын ордын 40 хувийг төр, үлдсэн хувийг “Цайрт минерал” ХХК эзэмшдэг аж.  Энэ нь БНХАУ, Монголын хөрөнгө оруулсан компани. Монгол талаас “Металимпэкс” ХХК байдаг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Д.Ганбат, хувьцаа эзэмшигчдээр Д.Дамба, Ц.Дашцэсэнжин, Н.Содномрэнцэн, Д.Жаргалсайхан, Д.Пүрэвээ, С.Хосбаяр нар бүртгэлтэй байна.
  • Бүрэнхааны фосфоритын ордыг “Талст маргад” ХХК-иас гадна гурван хятад компани эзэмшиж байна. “Талст маргад” нь УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батхишгийнх гэдэг мэдээлэл байна.

Эндээс Бүрэнхааны ордод төр хэлцэл хийхээр харагдаж буй.

Гадаадын: Канад, БНХАУ, Сингапурын талтай хэлцэл хийнэ

Харин дан гадаадын компани эзэмшиж байгаа стратегийн ордоор:

  • Бороогийн алтны орд. Канадын “Центерра гоулд” 100 хувь эзэмшинэ.
  • Гацууртын алтны орд. Сингапурын “OZD Asia” компани 2018 онд худалдан авчээ.
  • Мардайн ураны орд. БНХАУ-ын “CNNC” гэж төрийн өмчит компани эзэмшинэ.
  • Гурванбулагийн ураны орд. Мөн дээр дурдсан БНХАУ-ын төрийн өмчит компани эзэмшдэг байна.
  • Мөн Дорнодын ураны орд байгаа, харин тус ордыг хэн эзэмшиж буй нь яг таг тодорхой биш байна. Угтаа Мардай, Гурванбулаг, Дорнод нь ураны бүлэг орд бөгөөд 2000 оны эхнээ л маргаантай, лиценз 2-3 удаа шилжиж байсан. “Эрдэнэс Монгол” нэгдлээс энэ гурвыг гурвууланг нь Японы “Адамас майнинг” гэж компани эзэмшдэг гэж мэдээлэл гаргасан байна.

Стратегийн ордуудын 34 хувийг төрд авч яах гэж байгаа вэ?

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Улмаар иргэн бүрийн нэр дээр Хуримтлалын сан нээгдсэн байгаа. Тус дансыг иргэн E-Mongolia платформоороо харж болно.

Харин энэ данс руу уул уурхайн төрийн өмчит компаниудын ашгийг хуваарилж байх зохицуулалт хуулиар бий болсон юм. Уул уурхайн баялаг 50+1 зарчмаар Монголын Засгийн газрын мэдэлд байх агуулга, өмнөх хуулийн багадаа 34 хувь эзэмших зэрэг босго үүнд үйлчилж байгаа.

Одоогийн байдлаар,

  • Эрдэнэт үйлдвэр 273 тэрбум
  • "ЭТТ" ХК 200 тэрбум
  • Дархан төмөрлөгийн үйлдвэр 5,6
  • МонголРосцеветмент ТӨҮК 8,7 тэрбум
  • Эрдэнэс Оюу толгой ХК 342,9 сая төгрөгийг буюу нийт 497 тэрбум төгрөгийн ашиг олсон нь Хуримтлалын санд оржээ. Хүү бодогдсоноор 500 гаруй тэрбум болсон.

Харин үүнийг иргэн бүрд хуваахад 135 мянган төгрөг, одоо дансанд байршсан байгаа.

Засгийн газар энэ дансанд ашиг нь хуримтлагддаг орд, төрийн хувь эзэмшил бүхий компаниудын тоог цаашид нэмэх амбицтай ажиллаж байгаа гэсэн үг. Үүнд нэн тэргүүнд стратегийн буюу хамгийн томоохон, үлэмж ашигтай ордуудыг тооцож байна.

Гашуунсухайт-Ганцмодыг "Чайна Энержи"-гийн төслөөр холбож чадвал Хуримтлалын сангийн орлого 2040 он гэхэд шууд 38 их наяд төгрөг болно гэж танилцуулсан.

Иргэн хуримтлалын сан дахь мөнгөө шууд ашиглах боломжгүй. Харин эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван чиглэлд зориулах юм билээ.

М.ТЭНГИС

Өмнөх контентууд:


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2025 08:28

Зөндөө их ашиг олсон төлбөр төлүүлж тэгээд 51% аа авах хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 13, 2025 18:33
Reply to  Зочин

МАН түүхэндээ хэд хэдэн удаа хөрөнгө хураасан, одоо дахиад л хөрөнгө хураах ажлаа хийж эхэллээ !
Гэхдээ энэ удаа АН-ын гараар хийлгэх юм бнаа.
А лтангэрэлийн хууль, Батзандангийн �##�бан тушаа л
нтр-ийг харахад !!!

Зочин
Зочин
2 сар 13, 2025 09:10

Ухаа худгийн 51%- г авах нь...Болд төмөр Ерөө гол чимээгүй өнгөрөхгүй биздэ

Зочин
Зочин
2 сар 13, 2025 16:14
Reply to  Зочин

Нээрээ Дэлгэрсайханы болд Төмөр ерөөгөөс яагаад 34%-г авах тухай яриа гарахгүй байна аа?

Оротхит
Оротхит
2 сар 13, 2025 10:52
Reply to  Зочин

ЯААЯ ЧИНИЙ ХАРАА ХУРЦ БНШҮҮ

Зочин
Зочин
2 сар 13, 2025 09:31

Харахад МАК бүтээсэн, бусад бол луйвардсан...

Зочин
Зочин
2 сар 13, 2025 09:45

Гарын үсэг зурах нь өнөөдөр билүү

Зочин
Зочин
2 сар 13, 2025 09:49

МАК гэхээр Нямтайшир яаж хүлээж авч байгаа юм бол

Зочин
Зочин
2 сар 13, 2025 10:38
Reply to  Зочин

ЭНЭ МАШ КӨВ. ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ОЮУНЭРДЭНЭ ЖИНХЭНЭ ЕРӨНХИЙ САЙД ШҮҮ

Зочин
Зочин
2 сар 13, 2025 09:54

Өмнөх төрийн түшээ нарын б�##�аг одоо ингэж ирж байгаа. Одоо 34% нь бүтэж байв�##� болоодоо

Зочин
Зочин
2 сар 13, 2025 10:07

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

ЗочинЗочин
ЗочинЗочин
2 сар 13, 2025 10:21

Оюунэрдэнэ та Х.Баттулгын хамтаар урьдаа хэнийг ч�##�хццлахгүйгээр бат цайз босгож өшөө ав�##�т хийж, монгол төрийг сүйрүүлж, жинхэнэ хулгайч нараа оодруулах ажил хийх гэж байх шив. Та эхлээдбанкны том хэргүүд болох Капит�##� банк, Эрэл өөр хэн чбилээ, мөн нүүрсний жинхэнэ хулгай Ажнайгаас эхлээд Х.Батулга, Ганхуяаг, Сү Батболдынхон гэх мэтээр /ард нь / асуудлаа шийдчихээд наад руугаа орооч ээ. Наад хүмүүс чинь чамгүй бодол ухаан сайтай, арай улсыг банк, төмөрзам, уул уурхайгаар идчихээд юу чболоогүй мэт яваа жинхэнэ луйварчдаас арай өөр хүмүүс шүү. Ж нь Оджарг�##� бол ерөнхийлэгч юмуу ерөнхий сайд, Нямтайшир �##�ь нэг с�##�барын сайд байх чадвартай, улс орноо одоогоо хавьгүй аваад явчих хүмүүс мөн. Төрд одоо урьд хожид байгаагүй муу удирдлага байгаагаас улсын э/з, нийгэм доройтож, дотоодын аж үйлдвэр хөгжихгүй байна.

Зочин
Зочин
2 сар 13, 2025 10:21

Төлгөн коммунист Оюук хөрөнгө хураах ажлыг өргөн дэлгэр масштабаар эхлүүлж бна. Хүний эрхийн эсрэг энэ ажилдаа ажил төрөлгүй удсан, амин зуулгагүй бол сон ардчилагч нэртэй Алтангэрэл,Батзандан нарын зэрэг асмангуудыг ашиглаж бнаа !

Зочин
Зочин
2 сар 13, 2025 22:31
Reply to  Зочин

Ard tumnii omch shuu bucaaj avah cagan bolson baigaliin baylag huviin omch bish

Zochin
Zochin
2 сар 13, 2025 10:45

Butsaaj awaa

Оротхит
Оротхит
2 сар 13, 2025 10:51

УХАА ХУДАГААС ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ОЛСОН АШИГИЙГ ЭМСИЭС АРД ТҮМЭНД 34 ХУВЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Zochin
Zochin
2 сар 13, 2025 10:58

Butsaaj awaa

Зочин
Зочин
2 сар 13, 2025 11:02

нэгмөсөн бүх хувийн компаниудынхаа өмч хөрөнгийг хураагаад авчихөө, тэгэхээр төр засаг замбараагүй их мөнгөтэй болоод ард иргэд нь огт ажил хийхгүй төрөөс зүгээр мөнгө авч идчихээд л хэвтэж байдаг амар сайхандаа жаргасан улс болцгооё

Bolor
Bolor
2 сар 13, 2025 11:27

Ачит Ихтээс 34% авах ёстой.

Зочин
Зочин
2 сар 13, 2025 11:31

Учка сайд барах уу. Хуулийн зөвлөх нь гэхэд л Оджарглын баруун гар хуулийн захир�##�ынх нь дүү хүүхэн байх ч билээ

Зочин
Зочин
2 сар 13, 2025 12:22

МАШ ЗӨВ ХҮН ЗӨВ ГАЗАРТАА ЗӨВ ЦАГТАА ТАВИГДСАН. БАТЗАНДАН БОЛ ОЛОН ТҮМЭНД ТАНИГДСАН МАШ ШУДАРГА, ДАЙЧИН, ТУРШЛАГАТАЙ УЛС ТӨРЧ БӨЛГӨӨ. МАНАН МАФИЙН ОЛИГАРХУУД ТҮҮНЭЭС ЖИЙРХЭН ӨӨРСДИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРААР ТҮҮНИЙ ЭСРЭГ ҮРГЭЛЖ ХАР ПИАР ХИЙЛГЭДЭГ НЬ НУУЦ БИШ Л ДЭЭ!!

зочин
зочин
2 сар 13, 2025 12:48

бор тээг яах вэ

Зочин
Зочин
2 сар 13, 2025 15:14

Тэвшийн говь уурхайг 100 хувь авч дундговийнхонд орлогыг нь хувааж өгнө.

Хураа
Хураа
2 сар 13, 2025 18:33

Ухаа худаг, мак ийг 100% хурааж ард түмэнд тараа, пётро чайна дачин тамсаг-ийг 100% хураа, ч�##�ког хураа

Урнаа
Урнаа
2 сар 14, 2025 00:07

Тийм

Урнаа
Урнаа
2 сар 14, 2025 00:09

Тийм сүрхий юм бол эхлээд Оюутолгойгоос ийм ашгаа аваач ээ.чадахгүй байжийж.ул�####�а татвар төлдөг уурхайнууд руу дайрах юи

Зочин
Зочин
2 сар 14, 2025 01:05

МАН бас 34%-51% өгвөл

Зочин
Зочин
2 сар 14, 2025 05:34

Хуулийг гажуудуулсан системийг өөрчлах нь зөв үүү, гажуудаагүй хуулийн тань системтэй ярих уу, хүн хүнээ муулах, бараг бүгд м�##� м�##�аа муулахаас илүүгүй болох гээд байна , би яг үнэндээ зөвд нийцэхийг мэдэхгүй коммент

Зочин
Зочин
2 сар 14, 2025 08:00

Шун�##� Чойжилсүрэнг огцруулъя. "Айл баян" гэх нүүрсний орд Дорноговь аймагт байгаа.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 10:48

Батзандан өдөр бүр мэдээ өг

Batoyun
Batoyun
2 сар 14, 2025 12:45

MAK irgeddee surguuli , tsetserleg zeregolon tustai ajild hurungu oruulsan , harin enerj resurs gedeg bol zuhun luivar shunaltnuudiin buleglel ted ene olon jil niigemd tustai yu ch hiigui shuu !

Зочин
Зочин
2 сар 14, 2025 13:05

34%-50%-ийг нь өгөөд тэр хэмжээгээр бүх зардлынхаа 34%-50%-ийг төрөөр да�##�гаад яваад үз!!! За даа, тэгээд ч ойлгохгүй дээ??? Женко-ийн бузар сурт�##� нэвтрүүлэг угаас харанхуй массыг бүр төөрүүлээд дууслаа л даа??!!

hereglegch
hereglegch
2 сар 17, 2025 18:12

Tur tatvaraa zugeer avaldaa ingej heden company aa gadnii hurungu oruulaltaa huuhuu bolij uz

Зочин
Зочин
2 сар 18, 2025 06:21

LUIVAR
2025-02-18 06:20:30
116.206.83.106
er ni bol mongoliin baigaliin baylgiig heden hulgsichid gariin usgeer zarj urj idej buigsa mgliig tejeej bnn gj yrihgui! ene hulgaichid tiim l chadaltai um bol oims zarj ehelsen businessees delhiin terbumtan boloh heregtei!!! ulsiin niitoin erh ashgiiig hamgaalah hangah baylgaaar togloj huljigsud! uls gj toglomiin heden huuheldtein gaigaar uls suirlee

Холбоотой мэдээ

Back to top button