НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг ирэх сараас эхэлнэ

“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлж, өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89% нь хамрагдсан байна.

Үүнээс зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.4%, шүдний цоорол 79.9%, харааны өөрчлөлт 20.5% -д тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 13-66%-тай явж байна.

21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэгийг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Энэ хүрээнд сурагчдад хийж буй нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт 2025 оны гуравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

ЭМЯ-наас орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ухаалаг зүрхний цахилгаан бичлэгний аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлээд байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button