А.Ариунзаяа: АТГ ажлаа сайн хийсэн үү гэдэг асуулт бий

Цаг үеийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяагаас тодрууллаа.
-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргалаа. Сайн ажилласан гэж харж байна уу. Бүлэг дээр ямар шийдвэр гаргасан бэ?
-Одоогийн байдлаар албан ёсны хариу, шийд УИХ-аас гараагүй байна. Хууль зүйн бодлогын байнгын хороо ч хуралдаагүй байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргыг улираан сонгохоор санал оруулж ирж байгаа. Яагаад улираан томилох болсон талаараа улс төрийн намын бүлгүүдэд яг одоо танилцуулж байна. Өнөөдөр 11 цагт МАН-ын бүлэг хуралдаж, шийдвэр гаргасан.
АН-ын бүлэг хуралдаж байна. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдана. Харин маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар тус асуудал орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. АТГ-ын үйл ажиллагааг зохицуулдаг бие даасан хууль байдаг. УИХ-аар томилогддог байгууллагын удирдлагыг тодорхой хугацаагаар буюу 6 жилээр сонгож нэг удаа улирааж болох хуулийн зохицуулалттай. Тийм учраас хуулийнхаа дагуу ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох, нэг удаа сунгах саналтай байгаагаа танилцуулсан. Харин МАН-ын бүлгээс дэмжсэн шийд гаргасан.
-Авилгын индекс манайд буураагүй гарсан?
-Асуултууд бол бий. Мэдээж авилгын төсөөллийн индекс оноо нь хэвээр байгаа. АТГ ажлаа сайн хийсэн үү үгүй гэдэг асуулт ирж байгаа. Авилгын төсөөллийн индексээр АТГ-ын ажлыг дүгнэх нь буруу. Энэ индекс нь олон улсын ТББ-ын гаргаж байгаа үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг яаж гаргадаг вэ гэдэг аргачлал нь өөрөө тухайн улс орны хууль тогтоомж, үйл ажиллагаанаас гадна ТББ-ын авилга танайд байна уу үгүй гэдгийг ч гаргадаг үнэлгээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мулгуу хүүхэн дээ
маагуу хүүхэн дээ