УЛС ТӨРУлс төрийн мэдээ
"Ногоон автобус"-ны шүүх: Ж.Сүхбаатар нарын 9 хүнийхийг хэрэгсэхгүй, А.Ганхуяг нарын 2 хүнийг цагаатгаж танилцуулав

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг өнөөдөр /2025.04.09/ ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын байранд танилцуулж байна.
Гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт /2025.04.02/ дууссан билээ.
Шүүхээс ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарын ЕСӨН хүний хэргийг хэрэгсэхгүй, ХОЁР хүний хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрээ танилцууллаа.
Шүүхээс,
- Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ,
- Ганболдын Мишээлт,
- Гомбо-Очирын Энхтайван нарын хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.
- Жамсрангийн Эрдэнэбат,
- Ким Кэа Баум,
- Ли Жин Соп нарын залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болголоо.
- Жамъяанхорлоогийн Сүхбаатар,
- Чулуундоржийн Мөнхбаяр,
- Баттогтохын Алтаншагай нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо.
- Аюушын Ганхуяг,
- Цэдэвсүрэнгийн Болортуяа нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулах хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгаж, шийдвэрлэлээ. Бусад зүйлчлэлийн хувьд гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн.
Нийт ЕСӨН хүний хэргийг хэрэгсэхгүй, ХОЁР хүний хэргийг цагаатгаж шийдвэрлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол хэрэг биш
Ямар б�##�ай шүүх, прокурор вэ ? Илэрхий идэж уусан юмыг ингэж илэн өнгөрөөгөөд байхаар чинь..... яахым бэ ?
Монголын шүүх ийм л дампуу даа
yoooooooooooooo arai ccccccchhhhhhhh deeeeeeeee...
ийм шүүх засагл�##�тай болгосон үе үеийн дарга нар буруутай
хэлэх үг �##�гаа???
Новш Солонгосчуудыг нь болохоор цагаатгаад хэдэн ядарсан монголчууддаа 6 жилийн хорих ял өгдөг юу гэдэг хууль вэ? Тэр луйварчин Солонгост өгсөн 20 сая долларыг буцаагаад нэхэмжлээчээ тэр мөнгийг буцаагаад авлаа тэгээд л болоошдээ Сөүлд Солонгосчууд нь өөрсдөө улсын нэр хүндээ уландаа гишэгсэн луйварчин луйвар хийсэн мөнгөө Монголд буцаагаад төл гээд бөөн л юм болоод байсан тэгэхэд манайхан Хууль хүчнийхэн энэ шүүгчид уучл�##�т гуйгаад цагаатгаад явуулдаг яачихсан хууль вэ?
Монгол иргэнээ хорих ял өглөө гэхэд тэр гадны луйварчидаасаа мөнгөө аваад хөөгөөд явуулаач энэ шудрага ёс биш шүү!!!! Монголчуудаа бидийг арайл аймар басан доромжилж байна!!!!!