УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Морин спорт уяачдын холбоон дахь бизнес ба улстөрчдийн хамтрал

Монголын морин спорт уяачдын холбоонд улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн үүрлээд удаж байгаа билээ. Тус байгууллага нэг Ерөнхийлөгч, нэг тэргүүн дэд Ерөнхийлөгч, есөн дэд Ерөнхийлөгчтэй. Ганцхан Нарийн бичгийн даргатай.

Өнгөрсөн оны 12-р сард удирдлагын бүрэлдэхүүн солигдсон. Ерөнхийлөгчөөр Д.Дагвадорж сонгогдон ажиллаж буй. Тэгвэл есөн дэд Ерөнхийлөгчийн дөрөвт нь сайд, гишүүд багтжээ. Тодруулбал,

  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр,
  • УИХ-ын гишүүн П.Мөнхтулга,
  • УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар.

Тэд мэдээж хурдан удмын адуутай, уяачид. Ц.Туваан сайд 518 адуутай. Ц.Идэрбат гишүүн хурдан удмын 20 адуутай. Нөгөө хоёр нь шинэ гишүүд учир АТГ-т мэдүүлсэн ХОМ нь одоохондоо ил болоогүй байгаа. Ц.Тувааны хувьд “Алдарт уяач” цолтой, хурдан морины хорхойтон. Дэд Ерөнхийлөгчөөр дахин улирч, үлджээ. Харин П.Мөнхтулга гишүүний аав Ө.Пүрэвбаатар өмнөх бүрэлдэхүүнд Дэд Ерөнхийлөгчийн статустай байсан бол энэ удаад хүү нь орж иржээ.

Тэргүүн Дэд Ерөнхийлөгч П.Батсайханыг "АПУ"-гийнх тодотголоор нь олон нийт мэднэ. Тэргүүлэгч гишүүнээс ийн дэвшжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс "Тод манлай уяач" цолоо гардсан. 2021 онд нисдэг тэргээр хурдан морины уралдаан дагаж баярхаж байлаа.

Х.Бат-Эрдэнэ “Алтай” констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал. Хөгжлийн банкнаас зээл авч, түүгээрээ шүүгдэж байсан. Дэд Ерөнхийлөгчөөр улирч, үлдсэн байна.

П.Энхмөнх өмнөх бүрэлдэхүүн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан бол энэ удаад Дэд Ерөнхийлөгч болон дэвшсэн байна. Тод манлай уяач. УИХ-ын гишүүн “бидон” Д.Ганбатын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдон хоёр жил гадаадад амьдарч байгаад ирсэн түүхтэй.

У.УЯН


Өмнөх агуулгыг доорх линкээр уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгайчдын холбоол бна

Зочин
Зочин

АДУУ ҮХЭР ХОЁРОО ЯЛГАЖ ТАНЬЖ ЧАДАХГҮЙ МУДАКУУД МАНЛАЙ УЯАЧ ЧААЦАН УУ? ОДОО Ч МОРЬ УРАЛДУУЛАХГҮЙ НЭГ Ч ГАР АЛГА БАЙНА.ҮҮНД ГАЙХАХ ЗҮЙЛ АЛГА ШИВ ДЭЭ ДУРАК ГЭЖ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Иргэн
Иргэн

Хэзээний бузартсан хүмүүсийн бөөгнөрөл болсон холбоо!!! МиЕ Энхболдын үедээс хойш сайнаа үзээгүй хэрүүл маргаан мафиууд үүрэлсэн холбоо!!!

Зочин
Зочин

Тэнэг шуналтай балай хулгайчдын цуглаан байна ш дээ

Гашуун үнэн
Гашуун үнэн

Хамгийн хэрэггүй хүүхэд а лдаг спорт

Холбоотой мэдээ

Back to top button