Маргаашаас Алтайн уулархаг нутаг, говиор салхилж, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
30-нд нутгийн зүүн хагаст, 5-р сарын 01-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар салхи шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны 04-р сарын 29-ний 20 цагаас 2025 оны 04-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
2025 оны 05-р сарын 01-нээс 05-р сарын 04-нийг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:
- 5-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 04-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи 5-р сарын 01-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 03-нд нутгийн баруун хагаст, 04-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 3-нд нутгийн зүүн хагаст дулаарна















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.