Нийгэм мэдээ

Гавьяат багш С.Шаарийбууд “Энхийн шагнал” олголоо

Нийгмийн амар амгалан, тэнцвэртэй байдал, сайн сайхны төлөө өөрийн мэдлэг оюун, ухамсарт амьдралаа зориулсан тэргүүн дээд нийгмийн зүтгэлтнийг тодруулах “Энхийн шагнал-2025” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Энэхүү шагналыг “Дэлхийн энхийн их наадам” ТББ, “Монгол уламжлал академи”, “Дэлхийн монголчуудын чуулган” ТББ-аас олгодог юм. Энэ удаа МУИС-ийн ахмад багш, баримтат кино уран бүтээлч, Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбууд олголоо.

Шагналыг гардуулахдаа, "Охиныхоо төлөө гэхээс илүү Монгол хүний нэр төр, эрхийг хамгаалахын төлөө хийж буй түүний тэмцлийг Монгол төр засгаас илүү НҮБ-ын Хүний эрхийн байгууллага, Хүний эрхийг хамгаалдаг гадаадын ТББ-ууд, хувь хүмүүс дэмжин хамтран ажилладаг. Энэ хэргийг шударга шийдэхийг дэлхийн дахин анхаарч хардаг болохоор С.Шаарийбуу багшийн ганц хүний тэмцэл, үнэн, шударга ёсыг эрхэмлэгчдийн хамтын тэмцэл болж өргөжсөн. Өөрийн авьяас билэг, эрдэм чадал, ур ухаан, сэтгэл зүрхээ бүгдийг нь эх орондоо, олон мянган шавь нар, залуу үедээ зориулснаас гадна хайртай охиндоо амласан эцэг хүний амлалт, энэрэл, нинжин сэтгэл мөн зорьсондоо хүрдэг Монгол хүний чанд хатуу зориг зүрх, тэвчээр, тууштай сэтгэлийн үлгэрлэл болсон “САЙН ААВ”-ыг хүндэтгэн 2024 оны “Энхийн шагнал”-ын эзнээр тодруулсан билээ” хэмээн тодотгожээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жинхэнэ тууштай, хязгааргүй тэвчээртэй,мятрашгүй аав

М.АМАР настан
М.АМАР настан

Юун "Энхийн шагнал 2025" ,энэ хогоор чинь яах юм бэ.Тэр хүнийг хүнд хэцүү байхад нь туслаагүй,дэмжээгүй байж одоо юугаа хуцаад байгаа юм бэ.

Зочин
Зочин

Talarhaj bna bayar hurgeye ta nundag aav huu????????????????✊️

Зочин
Зочин

Агуу аав шүү дээ, үнэхээр шилдэг

Зочин
Зочин

Охин нь Монгол улсын төлөө гадаад оронд тэмцэж яваад өнгөрсөн гэсэн

Зочин
Зочин

Монголын төр засаг мөнгөний үнэрээр их юм болж байх шив дээ !

Зочин
Зочин

Баяр. Хүргэө

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

МУ ЫН ТӨР ЗАСАГ ГАДААД ЯВДАЛЫН ЯАМ ЭНЭ ХҮНД ТУС БОЛСОН УУ ПОПОРЧ НЭГ ТӨМӨР ӨГӨХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙХДАА

Холбоотой мэдээ

Back to top button