Нийгэм мэдээ

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг Увс аймгийн төв талбайд сүндэрлүүлнэ

Увс аймгийн Ойрад театрын өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг сүндэрлүүлнэ. Энэ ажлыг түүний төрсөн сумын нутгийн зөвлөл санаачлан зохион байгуулж байна. Тодруулбал, Увс аймгийн Өндөрхангай сумын нутгийн зөвлөл бүтээлгэж байгаа бөгөөд аймгийнхаа түүхт 100 жилийн ойд зориулсан гэж "Ойрад" театр мэдээлэл өглөө. Мөн Өндөрхангай сумын Соёлын төвийг Г.Түмэндэмбэрэл агсны нэрэмжит болгожээ.

Түүний хүртсэн гавьяа шагналууд:

  • МУГЖ
  • Ардын жүжигчин
  • Сүхбаатарын одон
  • Халх голын 30 жилийн ойн медаль
  • Таван жилийн гавшгайч тэмдэгүүд
  • Соёлын тэргүүний ажилтан цол
  • ВьетнамЛаос улсуудын төрийн дээд шагнал
  • Вьетнам улсын нийслэлийн хүндэт иргэн

Уран бүтээлүүд:

  • “Хөх торгон дээл”
  • “Торгоны хээ”
  • “Хүрэн хаалгатай дэлгүүр”
  • “Торгоны хээ”
  • “Будар будрын чулуу”
  • “Туулын урсгал шөнөдөө сайхан”
  • “Усны тунгалаг Тамирын гол”
  • "Дуу минь" зэрэг 400-аад дуу, уран бүтээлтэй бөгөөд тайзнаа 200 орчим ардын дууг амилуулжээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөрхөн байна.

Зочин
Зочин

Ene hyn chin uvsad ajillaj amidarch baigaagui ter tusmaa teatr t byyr ochij ch yzeegui hynshdee

Холбоотой мэдээ

Back to top button