Хүн амины хэрэгтэн оргосон 433-р ангид ШШГЕГ-аас орсон шалгалт дуусаагүй байна
Сэлэнгэ аймаг Мандал сум шүүхийн шийдвэр гүйцэтгэх 433-р хаалттай хорих ангиас /2025.05.10/ хоригдол оргосон. Түүнийг эрэн хайж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Оргосон гэх хоригдол О.Оюунболд нь 25 настай эрэгтэй, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт буюу Хүнийг алах гэмт хэргээр 13 жилийн хорих ял авч 2020 оны есдүгээр сарын 24-нд ЭХАШШ-ийн 2020/ШЦТ/617 дугаар шийтгэх тогтоолоор хоригдож байсан байдаг. Товчхондоо суллагдах хугацаа дуусахад найман жилийн хугацаа дутуу байсан аж.
Улмаар хоригдол О.Оюунболдыг оргосноос нэг хоногийн дараа буюу /2025-05-11/-нд Улаанбаатар хотоос барьсан байдаг.
ШШГГ-ын дотоод журмаараа хоригдол оргосон хорих анги, хорихын даргад хариуцлага онооно. Зургаан өдрийн өмнө буюу /2025-05-14/-нд Хоригдол оргосон 433-р ангид ШШГЕГ-аас шалгалт орж, удирдлагад нь хариуцлага тооцох эсэхээ судалж эхэлсэн хэмээх мэдээлийг эх сурвалжууд мэдээлж байсан.
Тухайн шалгалт дууссан эсэх, даргад нь ямар хариуцлага оногдуулах талаар ШШГЕГ-аас тодруулахад "Шалгалтын ажиллагаа дуусаагүй, үргэлжилж буй. Шалтгаан нөхцөл нь тодорхой болсны дараагаар ямар хариуцлага оногдуулах нь тодорхой болно" хэмээсэн юм.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Muu gai chini olon hund gai bolj morooroo ajilaa hiij bgaa humuust towog bolloo doo
Хүнд гэмт хэрэгтнийг хадгалж чадахгүй байж цаазын ялыг байхгүй болгосон нь маш буруу. Урьд нь цаазлагдах ёстой 3 этгээд шоронгоос оргож өөрсөдтэйгээ 6 хүний амийг хохироож байсан удаа бий. Энэ удаа мөн л хүнд гэмт хэрэгтэн оргосон хэрэг гарчээ. Хэрэв тэр этгээдийн замд хэн нэгэн саад болсон бол ахиад хүн амины хэрэг гарч болох байсан. Нэг бол цаазын ялаа сэргээ. Эсвэл хүнд гэмт хэрэгтнийг хорих найдвартай шоронтой бол. Нэг удаа хүний аминд хүрсэн хүн ахиад хүн алахаас буцдаггүй гэсэн үг байдаг шүү.
Би энэ хүнийг харсан ахаа