Нийгэм мэдээ

Энэ жил аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна

Энэ жилийн баяр наадмаас эхлэн аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэж Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал,Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байна. 

Ингэснээр 21 аймгаас гадна нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах ажээ.

Үүнээс гадна улсын баяр наадамд барилдсан бөхчүүдээс 2025 оны долдугаар сарын 12-нд допингийн шинжилгээ авч, Герман улс руу шинжилгээний дээжийг нэгтгэн явуулах юм байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button