П.Батчулуун эмчийн бие муудаж, III эмнэлэгт хүргэгджээ

Өчигдөр буюу /2025-05-22/-нд түүний охин Б.Хонгорзул “Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ.
Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ-рүү яаралтай шилжүүлсэн байна.Аав маань зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30% буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод 2 сар илүү хугацаа өнгөрсөн байна. Анх хоригдоод удалгүй эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байсан. Өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Тийм зүрхтэй хүнээс юу хүлээгээд, юу хүсээд байгаа юм бэ.Хүлээцтэй, уужуу байж Монгол төр, хуулийн цэх шударгад итгэхийг хичээж тэвчиж байна. Түргэнээр эмнэлэг рүү хүргэгдснийг сонсоод гэр бүлээрээ яаж айж, сандарч, залбирч байна. Бид гэр бүлээрээ айдаст автаж, залбирч, найдвар тээн сууж байна. Хуулийн шударга байдалд итгэж, хүлээцтэй байж ирсэн.
Хүлээцтэй байна гэдэг тэнэгтээ биш. Хэрвээ аавд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдвол би болон манай гэр бүл, бид бүгд эцсээ хүртэл үзнэ шүү!!! Ямар ч хүнд цаг үед бид аавыгаа ганцаар орхихгүй. Та бүхэн сэтгэлийн дэм, залбирлаараа бидэнтэй хамт байгаарай.Нөхцөл байдлыг ойлгон, түргэн хугацаанд ажиллаж байгаа 429-р хорих ангийнханд баярлалаа” гэжээ.
Мөн өчигдрийн чуулганаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр П.Батчулуун эмчтэй холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "П.Батчулуун эмч хариуцлага хүлээх субъект нь ч биш байсан. Эд эртхэн шилжүүлэн суулгах албыг л ахалж байсан хүн. Гэхдээ ажилчдаа өмгөөлж, хариуцлага хүлээсэн" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо өөрөө донор болоход татгалзах зүйлгүй юм байгаа биз дээ ай.
Хүнийг ингэж муухай тавлаж бга нь яав ч олигтой хүний шинж биш .
Суллаагүй юм уу? Ард нь олон өвчтөн хүлээж байгаа шүү дээ!! Суллаад сайн эмчилгээ асрамж хийж тэнхрүүлээч! Эх орны баялагыг тэр чигээр нь өмчилсөн луйварчидаа хорих нь бүү хэл өөгшүүлж байж
Суллаагүй байсан юм уу?!