Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран цөмийн хэлэлцээнд АНУ хоригоо цуцална гэх баталгаа өгөхийг шаардлаа

Иран мэдэгдэл хийхдээ Техран, Вашингтон хоёр цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрэхээр бол хэрхэн хоригоо сулруулах вэ гэдгээ АНУ тодруулах ёстой гэсэн байна. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмайл Багаэй даваа гарагт /2025.06.02/ хэлэхдээ “Америкийн тал энэ тал дээр шаардлагатай мэдээллийг тодорхойлж өгөөгүй байгаа” хэмээжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ираны Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ дээр АНУ-ын зүгээр хүлээн зөвшөөрөгдөхүйц санал ирүүлсэн гээд байсан юм. Гэвч баталгаажаагүй мэдээллүүдээс харвал Иран тус саналыг хэлэлцээг эхлүүлэх хэмжээнийх биш гэж үзэн, татгалзахаар бэлтгэж байгаа аж.

“IRNA” агентлаг мэдээлснээр Гадаад хэргийн яамны төлөөлөгч Багаэй хэлэхдээ “Хориг арга хэмжээг дуусгана гэх бодит баталгаа шаардлагатай. Мөн хоригийг хэрхэн цуцлах талаар мэдээлэл хэрэгтэй” гэжээ.

АНУ нь Иран ураныг өндөр зэрэглэлтэй баяжуулж буй асуудлаар хэлэлцээ хийж, таслан зогсоох хүсэлтэй байгаа. Ойрх дорнодын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай элч Стив Виткофф хэлэхдээ Ерөнхийлөгч Доналд Трамп Техран ураныг ямар ч байдлаар баяжуулахыг эсэргүүцэж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button