СПОРТ

Тайванийн од Э.Сугар-Эрдэнэ "Би Си Эйч Найтс" багт нэгдэв

2025-2026 оны үндэсний дээд лигт оролцох багуудын тамирчдын холио солио үргэлжилж байна.

Өнгөрсөн улирал ДеМаркус Казинстай нэлээн хүч үзсэн "Би Си Эйч Найтс" багийнхан бүрэлдэхүүндээ Тайванийн лигт тоглодог Э.Сугар-Очирыг нэмлээ.

Түүний хувьд 2023 онд Тайванийн сагсан бөмбөгийн мэргэжлийн "SBL" лигийн драфтад нэгдүгээр тойргийн тэргүүн сонголтоор сонгогдон "Changhua Bll" багт нэгдэж байсан.

Э.Сугар-Очир 1999 онд төрсөн бөгөөд өдгөө хоёр метр орчим өндөртэй аж. 2017 онд Тайваньд ирээдүйтэй тамирчин бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж, Их сургуулийнхаа шигшээ багийн тамирчнаар сонгогдсон төдийгүй Тайванийн Оюутны лигийн “Шилдэг гарааны тоглогч”-оор тодорсон амжилттай. 

Тэрбээр мөн Тайваний оюутны лигийг самбараас бөмбөг авалтаар тэргүүлж байсан амжилттай нэгэн.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг "Би Си Эйч Найтс" багт 100 сая төгрөгийн гэрээ үзэглэн нэгдсэн гэгдэж буй.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button