Аж үйлдвэрийн салбарын борлуулалт I-V сард ₮19.9 их наяд болж, 5.7 хувиар буурав

Оны эхний таван сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 15.5 и наяд төгрөг хүрсэн бол борлуулалт нь 19.9 их наяд төгрөг болсныг Үндэсни статистикийн хороо мэдээллээ.
Өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулаха борлуулалт 5.7 хувиар буурсан байна. Уул уурхай олборлолт тэр дундаа газрын тос нүүрсний борлуулалт 19-38 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Үүнээс гадна цэвэршүүлээгүй алт, мөнгө болон төмрийн хүдрийн баяжмалы үйлдвэрлэл буурсан байна. Харин цайр, хайлуур жонш, төмрийн хүдэр, зэсий баяжмалын үйлдвэрлэл 14-72 хувиар өсжээ.
Хэдийгээр нүүрсний үнээс шалтгаалан орлого буурч буй ч энэ оны эдийн засгий өсөлтийг зэсийн баяжмалын олборлолт, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, түүний дагаад боловсруулах үйлдвэрлэл болон тээвэр, үйлчилгээний салбар тэтгэнэ гэж үзэж байгаа юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.