Нийгмийн

Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг нэвтрүүллээ

“Эрдэнэс Монгол” ХХК мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, БНФУ-ын Афнор групп болон олон улсад итгэмжлэгдсэн “Монсертф ХХК”-иас хийсэн анхдагч баталгаажуулалтын хөндлөнгийн аудитад тэнцсэнээр ISO/IEC 27001:2022 олон улсын стандартын сертификат бүхий байгууллага боллоо.

Компанийн мэдээллийн хөрөнгийн нууцлал, хүртээмжтэй, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сард байгуулагдаж, Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, стандартын хамрах хүрээг тодорхойлох, Кибер аюулгүй байдлыг хангах журмыг шинэчлэн боловсруулах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, дотоод аудит хийх, хариу арга хэмжээг төлөвлөх зэрэг тогтолцоог сайжруулах ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button