Насанд хүрээгүй иргэн суррон унаж явахдаа автомашинтай мөргөлдөж гэмтжээ

Суррон, скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, явган зорчигчийг мөргөж гэмтээх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн буюу суррон унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 94, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож гэмтсэн 24, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож гэмтсэн 68 осол, гэмтэл тус тус бүртгэгджээ.
Өчигдөр буюу /2025.07.07/ өдөр Хан-Уул дүүрэгт суррон унаж явсан өсвөр насны хүүхэд Toyota Camry загварын автомашинтай мөргөлдөж гэмтсэн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
"Суррон" төрлийн хэрэгслээр 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн байдаг. Иймд эцэг эхчүүд 18 нас хүрээгүй хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарч, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг болгон зөвлөж байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЯТАДЫН ЗАХИАЛГААР МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ТАХИР ДУТУУ БОЛГОХ АМЬ НАСЫГ НЬ ХОРООХООР ОРУУЛЖ ИРСЭН БАЙХ.НЯМБААТАР ОЮУНЭРДЭНЭ 2 НОТОЙ ШАЛГУУЛЬЯА