Нийгэм мэдээ

Байр суурь: Аглаг бүтээлийн хийдийн өмчлөл, Бурханч лам Г.Пүрэвбат агсны гэрээслэлийн асуудлыг хөндөв

Өчигдөр цахим орчинд “Аглаг бүтээлийн сүм” хаягаар тус хийдийн Удирдах зөвлөлийн зүгээс дараах мэдэгдлийг гаргасан юм.

Гол агуулга нь,

“2016 оны 03-р сарын 24-ны өдөр “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан тэмдэглэл нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2025.04.18 хуулбар нь хүчин төгөлдөр байгаа. Дараах хүмүүсийг удирдах зөвлөлийн гишүүдээр томилсон. Д.Бямбасүрэн лам, Л.Отгонбаатар лам, Ө.Төгөлдөр лам, Б.Санжайжамц лам, Д.Энх-Амар нарыг сонгож баталсугай гэжээ.

Г.Пүрэвбат багш маань Монголын бурхан шашны Урлахуйн ухааны сонин гайхамшгийг харуулсан цогцолцор, бясалгалын төвийг бий болгох зорилгоор бүтээн байгуулалтаа эхлүүлж барилга бүтээн байгуулалтын явц талдаа орж байсан юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын нийт ард түмэн, Бурханч багшийн шавь нарын хандив өргөл, хүчин зүтгэлийн үр дүнд бий болж буй билээ. Мөн тухайн орон нутгаг болон бусад аймаг, сумдаас боловсон хүчин бэлтгэж уламжлуулан үлдээх зорилготой гэдгээ удаа дараа айлдаж байлаа.

Тус нь сүм нь Бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн болно. Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзлэн түрэмгийлж хувьдаа захиран зарцуулсаар ирсэн. Мөн гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар  нь гэрчилнэ” гэжээ.

Мөн Г.Пүрэвбат агсны аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй  нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм.

Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариачдын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариач Л.Уранчимэгт бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй, одоо ч асууж буй гэсэн юм. Иймд гэрээслэлийн нэг хувийг ил болгохыг шаардсан байна.

Харин дээрх мэдэгдлийн хариуд Бурханч лам Г.Пүрэвбат агсны охин П.Анхаахана дараах хариуг өөрийн цахим хаягт нийтлэн оруулжээ,

Үүнд,

“Аавыг минь явснаас хойш олон зүйл болж өнгөрлөө. Бид чамгүй олон дайралтад өртөж, дээрэлхүүлсээр байгаа ч, аавын минь буянаар сайн хүмүүсийн дэмжлэг тус ч их байгаа. Амьдрал гэдэг амаргүй даваа юм аа.

Хэн юу гэж худлаа ярьж, худал мэдээлэл тараан, бид гурвыг яаж ч харааж зүхлээ гээд одоо бидэнд тийм ч чухал биш болжээ. Одоо бид гурвын хувьд ганцхан зүйл л чухал байна.

Хэн өвлөгч болох, хэн эзэн суух нь бидэнд сонин биш. Харин ард түмэндээ хүртээлтэй, шашин соёлын өвийг түгээн дэлгэрүүлж чадах сэтгэлтэй, зөв удирдлагыг олох нь хамгийн чухал асуудал болоод байна.

Эзэн нь бол аав минь байсан. Үүрд ч аав минь байх болно. Аавын минь захиж, хүсэж, мөрөөдөж явсан зүйлийг үргэлжлүүлэн авч явж чадах зөв удирдлага хэрэгтэй.

Аавын маань шавь нар дунд үнэхээр чадварлаг, сэтгэлтэй олон хүн бий. Бид бүгд ярилцаж, зөвлөлдөж, боломжит бүх хувилбарыг хэлэлцэн, хамгийн зөв шийдвэрийг гаргахын төлөө зүтгэж байна. За чи одоо эзэн нь шүү би өмчилнө шүү гэх асуудал биш шүүдээ.

Ээж, дүү бид гурав бол зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчид. Аав минь амьд сэрүүн үед бид урдуур нь орж, шийдвэр гаргах шаардлага үүсч байгаагүй. Харин одоо аав шиг төгс хийж чадахгүй ч чадах чинээгээрээ хичээж, хамгаалж, зөв удирдлага бүрдүүлэхээр зүтгэж байна.

Энэ бол "би" гэсэн төвтэй хүний хийх ажил биш. Харин Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй, энэ их бүтээлийн үнэ цэнийг ойлгодог, хүнийг энэрэх сэтгэлтэй хүний хийх ажил гэж бид бодож байна. Аав минь орлуулашгүй ч, бид олноороо хүчээ нэгтгэн ажиллавал, тэнгэр харж, аав минь ч тэндээсээ харж байгаа учраас зөв замдаа орно гэдэгт итгэж хүлээж сууна.

Аав минь, та л биднийг чиглүүлнэ. Хоёр охиндоо үлдээсэн албан ёсны гэрээслэлээр чинь бид бол хамгаалагчид бид таны заасан замаар л дагаад явна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
DAMBADORJ SHIITER
DAMBADORJ SHIITER
7 сар 23, 2025 12:57

Сайн хуульчол

Батбаяр
Батбаяр
7 сар 23, 2025 13:13

Ухаантай, хүмүүжилтэй мундаг охин байна

Хотын иргэн
Хотын иргэн
7 сар 23, 2025 13:58

Гэхдээ гэрээслэлийг нуун дарагдуулж байгаа нь сонин байна. Энэ Солонгос эмэгтэйгээс өөд болоочдоо нутаглуулах газраа 20 саяар авдаг гэхээр л …

Бодит байдал
Бодит байдал
7 сар 23, 2025 16:33

Зөв ,охин минь.Шун�##�тнуудад боломж битгий олгоорой

Зочин
Зочин
7 сар 23, 2025 17:48

Гэрээслэлийг нь тэгээд яагаад нуугаад байгаа юм бол

Зочин
Зочин
7 сар 23, 2025 18:02

Сайн хүний үр сүүт гүүний унага гэдэг..... мундаг хэрсүү охин байна.

Зочин
Зочин
7 сар 24, 2025 01:17

Энэ бол Монголын газар нутаг.Монгол түмний өмч!

Холбоотой мэдээ

Back to top button