Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайланд, Камбожийн удирдагчид Малайзад уулзаж гал зогсоох хэлэлцээ хийнэ

Өнгөрсөн долоо хоногт Тайланд, Камбож хоёрын хурцадмал байдал дордож хоёр улс хилийн бүсдээ зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн. Тэгвэл хоёр улсын удирдагчид өнөөдөр /2025.07.28/ Малайзад уулзаж гал зогсоох талаар хэлэлцэх болсон байна. Хэлэлцээ орон нутгийн цагаар 15:00 цагт эхлэх төлөвтэй байгаа.

Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны (ASEAN) даргаар Малайз орон ажиллаж буй. Тайландыг төлөөлөгчдийг түр Ерөнхий сайд Фумтам Вечаяа удирдана. Харин Камбожийн талыг Ерөнхий сайд Хун Манет төлөөлнө гэж Малайз мэдэгджээ. Мөргөлдөөний улмаас Тайландад 30 хүн амь үрэгдэж, Камбожид найман хүн амь насаа алдсан хэмээн орон нутгийн албан тушаалтнууд мэдээлсэн юм. Одоогийн байдлаар хоёр улс 200 мянга орчим хүнийг хилийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим өнгөрсөн долоо хоногт гал зогсоох хэлэлцээ хийхийг санал болгосон. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2025.07.26/ хоёр удирдагч гал зогсоох хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж мэдэгдсэний дараа Вечаяа, Манет хоёр уулзах боллоо.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сэмж
Сэмж
7 сар 28, 2025 11:27

Дайны хажуугаар дажин
..

Сэмж
Сэмж
7 сар 28, 2025 11:28

Рм

Зочин
Зочин
7 сар 28, 2025 13:45

Байлд

Холбоотой мэдээ

Back to top button