Нийгмийн

Үйл явдал: “Барилгачдын өдөр-2025” өдөрлөг болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

9:00 цагт: Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан “Барилгачдын өдөр-2025” өдөрлөгийг Нийслэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулна. 

9:20 цагт: ХБНГУ-ын Монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 70 насны ойд зориулсан "Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх" олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд болно.

13:00 цагт: Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” бие даасан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

17:00 цагт: Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ” бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Б Контемпорари" арт галерейн танхимд болно. 

-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн галерейд гарч байна. 

-Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна. 

-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.

 -"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна. 

-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button