17 жилийн өмнөх VII сарын нэгэн, Непалийн үймээнийг дуудах хэрэггүй

Непал улсад хүчээ авсан эсэргүүцлийн жагсаал намжаад байна. Уг жагсаал тус улсын эрх баригчдын тансаглал, авлига, шударга бус тогтолцооноос үүдэлтэй. Жагсаалыг "GenZ" үеийн залуучууд эхлүүлсэн юм. Тэд нийгмийн сүлжээнд дээр дурдсан асуудлуудыг хөндөж, нийтийн анхаарлыг авч чадсан. Харин түүний хариуд эрх баригчид сошиал платформуудыг ашиглах боломжгүй болгон хааснаар асуудал хурцдаж, жагсаал биш үймээн самуун дэгдсэн. Үнэндээ жагсаалын цаад шалтгаан засаглалын тогтолцоо, авлигал байв. Парламентын ордноо хүртэл галдан шатаасан. Үр дүнд нь гэм зэмгүй 22 хүн амь үрэгдлээ.
Анзаарвал, энэ асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татаж мэдээллүүд олширч, нөхцөл байдал дордох тусам манай улс нийтээр дэмжих хандлага илэрхийлэв. Нийгмийн сүлжээнд "яг манай улс шиг юм байна, бид ч ингэх хэрэгтэй" гэдэг агуулга бүхий сэтгэгдэл, бичвэр, бичлэгүүд ар араасаа хөвөрсөөр байлаа. Тогтолцооны хувьд ижил төстэй, адил зовлонтой нь үнэн ч тэмцлийн хэлбэрийг зөвтгөж боломгүй юм. Өөрөөр хэлбэл непалчууд нэг зорилготой 22 хүнийхээ амиар энэ өөрчлөлтийг хийв үү гэдэг ойлголт төрж байна. Үр дүн мөн л тодорхойгүй, илэрхийлэх боломжгүй. Нөгөө талд тэд тайван замаар тууштай жагссан ч энэ үр дүнд хүрч чадах байсан болов уу.
Тиймээс эл үйл явдал үлгэрлэл биш сургамж болох учиртай. Бидэнд 17 жилийн өмнөх гашуун түүх бий. Эргэн сануулбал, 2008 оны долоодугаар сарын 01-ний өдөр үймээн дэгдээгчид МАХН-ын төв байрыг галдан шатааж, Соёлын төв өргөө, Морин хуур чуулгын байр, Уран зургийн галерейн байранд хүртэл халдсан байдаг. Үүний уршгаар таван хүн амь эрсдэж, олон мянган хүн гэмтэж бэртсэн. Үр дүнд нь юу ч өөрчлөгдсөн билээ...
Иймд үзэл бодлоо илэрхийлж жагсаж, нэгдэн дуугарч, шаардаж болох ч Непалийнх шиг, долоодугаар сарын нэгэн шиг тэр үйл явдал давтагдахгүй байх юу юунаас чухал болов уу.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
захиалгат мэдээлэл бн
захиалгаар мэдээ хийдэг муу гновш бна даа чи, Непалдах гүй бол болохгүй болгосон МАН-г шатааж уётгаад ҮХуульд дахиж ийм нэрэ ашиглахыг үүрд хориглох хэрэгтэй................
монголчууд бид өөрсдийнхөө төлөө дуугарч чадахгүй ээ. хэн нэгэн өмнөөс нь хийгээд өгчих юмшиг сэтгэсээр тархиа угаалгаад дуусах ард түмэн
Засаг төр, намууд л сургамж авах хэрэгтэй дээ
Непал ч юмуу аль нэг жагсаал,эсргүүцэл,үймээн зүй нь урьдчилж төлөвлөхгүй боловч туйлдсан олон түмэн гэнтийн довтолгоон хийж магад.
Урьдчилан сэргийлэх гол арга нь төр авлига,хулгайгаа нэн даруй таслан зогсоох,шийтгэж олон түмнээсээ итгэл олж авах явдал юм.
7-р сарын 1-ний аллагыг Манангийн улс төрчид нийлж дарж бараг зөвтгөсөн учраас үр дүнд хүрээгүй. Өөр оронд бол тэр үеийн ЕС С.Баяр, Хууль зүйн сайд Мөнх-Оргил нарт ял оноосон бол шударга үнэн тогтох байлаа. Гэтэл одоо том том бүлтэрч сошиолоор хүн сургаж бараг л баатар болсон шиг сууцгааж байна.
Үр дүн нь хятадын цэрэг орж ирээд дуусах шивдээ
Ордонруу биш засгаас төрсөн тэрбумтангуудруу дайрах хэрэгтэы
bitii huc. avilagchid jargaj ard tumen zovj baih esoti umuu. huvsgalaar l hulgaich nariig archdag za
Манай GenZ -д чадахгүйээ хахаха хэнийг долоож байгаад эсвэл хэнийг шантаажилж байгаад хэдэн цаас олох тухай өдрийн бодол шөнийн зүүд болж явдаг гомо шинжтэй эр янханууд болхоор тэр хахаха
Ард түмний тэсвэр,тэвчээрийг барж,тэднийг буруу үйлд хүргэж болохгүй шүү.Д.Улсаа гуай,хачин нэртэй новш .
Мөнгөний жагсаал л болно
Айсан хүн мянга үхнэ
Монголын олхиогүй залуучуудыг Оджаргал худалдаад авчихсаныг өнгөрсөн хавар нүдээрээ харсан даа монголчуудаа!!! Одоо нөгөө залуучууд хаана бнаа?? Ккк Монголын залуу үе дэндүү хийморгүй болжээ!!! Эр нь мөнгөтэй эмээ нарын өвөр дулаацуулна, эм нь хөгшин залуу Хятадууд, хөгшин мөнгөтэй өвөө нарын өвөр дулаацуулна, нэг бол цэнгэлдхэд шоудаж мансуурана ёстой хийморгүй Монголын залуучууд!!! Гутамшигтай мэдлэггүй, чадваргүй, мэдрэмжгүй, ажилгүй анхиаагүй үе иржээ!!! МАН -АН бодлгоор боловсролын салбарыг сүйрүүлэж толгойгүй залуу үеийг бий болгосон
Манай дарга нар тайван жагсаалыг ухамсартайгаар хүлээж авч хулгай хийхээ болих хэрэгтэй байна.Төсвөөсөө хулгай хийгээд хулгайгаа ард түмний татвараар бүрдүүлээд байвал ийм тэмцэл өрнөнө шүү .Шударга шуурхай ,мэдрэмжтэй дарга байгаад тайван жагсаалын шаардлагыг хүлээж авдаг бол жагсах ч хэрэг алга. Тийм мэдрэмжгүй бол Непалаас дор тэмцэл болж мэдэх байх шүү бурхан минь шударга биш үйлдэл л улс орныг сүйрүүлдэг юм байна
Шударга биш төрийг ард түмэн хүсдэггүй юм байна.төр шударга бол ийм зүйлийг гараагүй юм байна. Төр амгалан шударга бол ард түмэн шударга амгалан. Төрөөс бүх юм хамаарна. Төрийг шударга дарга нараар бүрдүүлье.
Олны олон оломгүй далай
Хамаг юмаа шатаалаа гээд хэн хожиход.Ард түмний татварын мөнгөнөөс л гарна
Каддафийн унагаж цаазалсан Ливи улсын гашуун сургамжийг давхар саначихад илүүдэхгүй. Бид нүүдэлчин ч гэсэн арабууд биш, ядуу ч гэсэн балбачууд биш шүү. Арай өөр зам бодох ёстой