НИЙГЭМНийгэм мэдээ

Төрийн албаны шалгалтыг 4043 иргэн өгнө

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг билээ.

Тэгвэл төрийн албаны энэ оны III улирлын шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4043 иргэн бүртгүүлж, үүнээс 1987 нь Улаанбаатар хотод шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.

Шалгалт нийслэлд энэ сарын 17-23, Булган, Дорноговь, Орхон, Ховд, Төв аймагт энэ сарын 17-18, бусад аймагт 17-ны өдөр зохион байгуулах аж.

Төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгэлд хамрагдсан иргэд ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд монгол хэл, бичгийн чадвар шалгалтыг шууд өгөх юм байна. Тус шалгалтад тэнцвэл мөн адил дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг үргэлжлүүлэн өгөх журамтай юм.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай байна. Улаанбаатар хотод 1987 иргэн төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд Нийслэлийн захиргааны Хангарди ордонд шалгалт явагдаж байгаа бөгөөд өдөртөө дөрвөн ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх боломжийг бүрдүүлжээ.

Нийслэлийн төрийн албаны ерөнхий шалгалтын нийслэл дэх цагийн хуваарь:

  • 1-р ээлж: 08:30 цаг
  • 2-р ээлж: 10:30 цаг
  • 3-р ээлж: 13:00 цаг
  • 4-р ээлж: 15:00 цаг

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button