НИЙГЭМНийгэм ярилцлага

Ахмад багш Н.Өлзийдэлгэр: Хэдэн нас хүртэл минь ажлын мест байна. Төдий хүртэл ажиллана

Өчигдөр тохиосон ахмадын баяр, удахгүй болох багш нарын баярын өдрийг тохиолдуулан ахмад багш Н.Өлзийдэлгэрийг онцлон ярилцав.

Тэрбээр 19 настайгаасаа цэцэрлэгийн багшаар ажиллаж, өнгөрсөн хавар 55 нас хүрч, тэтгэвэртэй гарчээ. Гэсэн ч үргэлжлүүлэн “Боролдойн гэр” цэцэрлэгт угтагч багшаар ажиллаж байна. Хоёр настнуудыг цэцэрлэгт угтаж, анги даан ажиллаж байсан түүний хувьд дассан шавь нараа өглөө бүр угтаж, орой үдэх нь сайхан санагддаг аж.

Ахмад багш Н.Өлзийдэлгэр “Таван өдөр ажиллаад гэртээ хоёр өдөр амрахаар хүүхдүүдээ санана. Амралтын өдрүүд удаан өнгөрч байгаа юм шиг санагддаг байсан. Даваа гарагт ажилдаа очоод хэдэн жаахан хүүхдээ бүгдийг нь тэврээд ажлаа эхлүүлнэ. Ийм үе өнгөрсөн 30 жилд олон тохиолдож байлаа. Залуу байхад цалингийн зээл гэж байсангүй. Цалин бага, амьдралд хүрэлцэхгүй байх нь их байсан. Гэсэн ч мэргэжлээ орхиогүй нь хүүхдүүдийн инээмсэглэлээс мэдрэгддэг энерги, өхөөрдөм хүн татах увдис гэж боддог. 30 хүүхдийг өөрийн хүүхэд шиг хайрлаж буцаагаад хайрлуулах мэдрэмж, миний хүүхдийг маш сайн анхаарч, хайрлажээ гэдгийг мэдэрсэн ээж, аавуудаас ирэх хүндлэл хамгийн гоё нь. Ажлын мест хэд хүртэл байна. Тэр болтол би цэцэрлэгтэй ажиллана” хэмээн ярилаа.

Ингээд ярилцлагыг хүргэе.

-Яагаад цэцэрлэгийн багш гэдэг мэргэжлийн сонгох болов. Ажлын гараагаа хаанаас эхлүүлсэн бэ?

-Бидний үед цэцэрлэгийн багшийн анги хуваарьтай ирдэг байлаа. Би уг нь бага ангийн багш болох гэж байсан ч хуваарь олдоогүй. Манай сургуульд эрэгтэй хүүхэд дээр л бага ангийн багшийн хуваарь ирж байсан. Хуваарьгүй болсныхоо дараа цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж багшийн ажлыг нь сонирхож үзсэн таалагдаад, шууд цэцэрлэгийн багш болохоор шийдсэн. Анх 10 дугаар ангиа төгсөөд нэгдүгээр хорооллын цэцэрлэгт туслах багшаар орж ажлын гараагаа эхлүүлсэн. Дараа нь 19 настайдаа 107 дугаар цэцэрлэгт багшаар орсон. Тэр хугацаандаа мөн суралцаж байсан. Төгссөнөөсөө хойш тасралтгүй мэргэжлээрээ ажилласаар өнгөрсөн энэ зун тэтгэвэртээ гарсан.

-Анх хэдэн хүүхэдтэй анги дааж байв. Багшлахаар очиход ер нь ямар мэдрэмж төрж байсныг санадаг уу?

-Эхлээд эвээ олоогүй. Би өөрөө хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй болохоор хэцүү санагдаж байсан. "Яана аа энэ олон жаахан хүүхдийн учрыг яаж олно доо" гэж бодсон. Анхлан багшилж байгаа болохоор туршлагагүй хүүхэд болгоны онцлогийг мэдэхгүй. Өөрөө ч хичээл заах арга аа олохгүй хэсэг явсан. Сарын дараа яг хүүхдүүдийнхээ онцлогийг мэддэг болж, хүүхэд болгоны онцлогт таарсан байдлаар хүүхдүүдээ хуваарилж суулгаад хичээлээ орж байлаа. Тоглоход нь мөн ялгаагүй зөөлөн хүүхдүүдээ хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй нь цуг тоглуулах зэрэг байдлаар хүүхдүүдийнхээ учрыг олж эхэлсэн. Тэр үед хүүхдүүд ихэвчлэн баримлын шавраар юм хийх, зургийн хичээл хоёрт дуртай байсан болохоор үймүүлээд эхлэхээр нь суулгаад зургийн хичээл орж анхаарлыг нь төвлөрүүлж сургах байдлаар арга эвээ олсон доо.

-19 настайгаас одоог хүртэл хэдэн хүүхдэд багшилж байсан бол?

-Ёстой бодож үзээгүй юм байна. Их л олон хүүхэд бий. Улсын цэцэрлэгт 10 гаруй жил, хувийн цэцэрлэгт мөн 10 гаруй жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд дандаа анги дааж ажилласан гэхээр маш олон шавьтай юм байна. Энэ талаар ер бодож байсангүй.

-Тэтгэвэрт гарсныхаа дараа яагаад эргэн ажиллах болов?

-Би одоо үүдэнд угтагч багш гэдэг ажил хийж байгаа. Энэ нь нэг ангийн 20 хүүхэд биш. Энэ цэцэрлэгийн 100 гаруй хүүхдийн анги бүлэг, нэр, царайг цээжилж бүгдтэйн харьцах ажил. Өмнө нь би энэ "Боролдойн гэр" цэцэрлэгт ажиллаж байсан болохоор хүүхдүүдээ сайн таньж байгаа. Дааж авсан хоёр настнууд минь хэрхэн том болж, юу сурч байгааг өдөр болгон харж байна. Тэтгэвэртэй гарсан ч ингээд шавь нараа харж, хамт олонтойгоо байх нь гэртээ суухаас хамаагүй сайхан байлгүй яах вэ. Хүүхдүүдэд хэлдэг өглөө “Сайхан амарсан уу”, “Сайхан амраарай” , “Маргааш өглөө уулзъя” гэдэг энэ гурван үг надад их дотно гоё санагддаг. Би цэцэрлэгийн багшийн ажилдаа их дуртай. Энэ цэцэрлэгийн бүх зүйл надад дотно санагддаг болохоор хэд хүртлээ ажиллаж болох мист надад байна тэр хүртэл ажиллая гэж бодож байгаа.

-Багшийн цалин өндөр биш шүү дээ. Цалингаасаа болоод ажлаас гарья гэж бодож байсан уу?

-Цэцэрлэгийн багш нарын цалин өмнө нь бүр баг, хэцүүхэн байсан. Цалингийн зээл гэж байхгүй. Яг л үндсэн цалингаа авна. Тэр нь хаанаа ч хүрэхгүй байх нь элбэг л дээ. Гэхдээ надад цалингаас илүү тэр олон жаахан хүүхдийн намайг хайрлах хайр маш их энерги эрч хүчийг өгдөг байсан. Хүүхэд харахаар би баяртай, жаргалтай болчихдог. Хүүхдийг нь сайн хараад ээж, аавыг нь тайван ажлыг нь хийлгэх юм сан гэх сэтгэлээр ажиллах, буцаад тэр олон хүүхдээр хайрлуулах гоё санагддаг. Миний хүүхдийг багш нь надаас илүү хараад сэтгэл гаргаж байна гэдгийг эцэг, эхчүүд хараад мэднэ, мэдэрнэ. Тэдний буцаагаад надад өгөх хүндлэл надад маш гоё санагддаг.

Олон хүний хүүхдийг ээж, аав шиг нь хайрлаж, буцаагаад эцэг, эхчүүдийнх нь хүртэл итгэлийг нь дааж чадаж байгаа минь бахархам сайхан мэдрэмж. Би ийм зүйлсэд л баясаж ажиллаад өдийг хүрсэн. Хүүхдийн инээж байгаа царай. Дуртай газраа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх инээмсэглэл гэж байдаг даа. Тэр л бидэнд маш их нөлөөлдөг.

-Гэрийнхэн нь таны мэргэжилд дуртай юу. Яаж хүлээж авдаг вэ?

-Би хоёр хүүхэдтэй. Том хүү 30 гарчихсан. Бага охин маань 12 дугаар анги. Манай хоёр хүүхэд, миний хань бүгд мэргэжилд маань дуртай. Цэцэрлэгийн ангийнхаа 30 хүүхэд, тэдний эцэг эхчүүдийн хайр, хүндлэлийг хүртсэн багшаар ажилладаг болохоор гэрийнхэн миний ажилд дуртай байхаас араггүй.

Ажлаа тараад илүү цагаар ажиллах үе олон байсан. Тэр бүрд миний хань хэзээ ч уурлаж байгаагүй. Ойлгодог байсан. Ангид ирээд юм хум хийж тусална. “Чи өөрийнхөө хоёр хүүхдийг яаж өсгөсөн билээ. Дахиад хүний 25 хүүхэд өсгөнө гэдэг маш их хөдөлмөр орно” гээд юу ч хэлэхгүй. Ажлыг маань тайван хүлээж авна.

Манай хоёр хүүхэд бас хоёулаа надтай хамт өглөө гараад орой буухад хамт харина. Тэгж явсаар хүүхдүүд маань бараг надтай адил цэцэрлэгийн багш болтол явсан. Тэгээд би охиноо дуртай байдаг болохоор цэцэрлэгийн багш болох болов уу гэж бодсон эсрэг болчихсон. Би нэг “миний охин багш болж үзэх үү” гэж хэлж үзсэн чинь “за ээж минь ёстой больё доо” гэсэн. Илүү цагаар их ажилладаг болохоор охинд маань хэцүү санагдсан юм байна лээ. Тэрнээс биш охин маань бас дургүй ч биш. Ангид нь очиж хөөрхөн хүүхдүүдийг нь харья гээд гүйгээд ирдэг.

-Хүүхдүүдээ хэдэн настайд нь дааж авдаг вэ. Их дасдаг уу?

-Өмнө нь дандаа гурван настайгаас нь цэцэрлэгт авч, долоон нас буюу бэлтгэл анги хүртэл нь багшилдаг байсан. Энэ хүртэл нэг л багш дааж авч ажиллана. Одоо бол хоёр настнууд орж ирдэг. Хүүхдүүдээ бэлтгэл бүлэгт ороход бэлэн болгож төгсгөөд дахиад бага анги дааж авч ажиллана. Тэр хугацаанд хүүхдүүддээ ч их дасна. Хүүхдүүд ч дасна. Зарим хүүхдүүд бараг ээж, ааваасаа илүү багшдаа дассан байдаг. Өдрийн 12 цаг хүүхдүүдтэйгээ ажиллана. Хагас, бүтэн сайн болохоор хүүхдүүдээ санана. Хүүхдүүд маань ялгаагүй ээж, аавууд нь “манай хүү, охин цэцэрлэгээ бараг зүүдлээд ирлээ” гэсээр орж ирдэг. Манай хоёр настнууд бүр хөөрхөн, өхөөрдөм хүний үг авахдаа ч зөөлөн байдаг болохоор би сүүлийн хэдэн жил цэцэрлэгт ажиллахдаа дандаа бага бүлэг дааж авсан.

-Хоёр настнууд гэхээр дөнгөж ярьж сурч байгаа хүүхдүүд орж ирдэг юм байна. Яаж юмсыг ойлгуулж, хэрхэн харьцдаг юм бол?

-Хүүхэд болгон өөр өөрийн онцлогтой. Хүүхдүүд цаанаасаа л нэг өөр өөрийн гэсэн хүн татах өхөөрдөм увдистай байдаг юм шиг санагддаг. Хоёр настай хүүхдүүд бүх зүйлийг яг багшийн хэлснээр хийхийг хичээдэг. Бүх зүйлсийг таньж мэдээгүй болохоор бүх үйлдэл дээр багшаа харж, ажигладаг. “Багш тэрийг тэнд тавилаа. Манай ангийн юм тэнд байдаг. Би нойлд ийшээ явж ороод биеэ засах ёстой. Энэ миний гал тогоо” гээд бүгдийг ажиглаж хардаг. Гурван настнууд болохоор жаахан зөрүүд. Яг өөрийнхөөрөө явахыг зорино. Өөрөө дуртай зүйлээ л хийнэ. Дургүй бол хэзээ ч хийхгүй. Энэ нас яг хүүхдийн зөрүүд, дураараа байдаг нас. Дөрвөн наснаас эхлээд чадахгүй бол чадахгүйгээ хэлнэ. Гэхдээ бүх зүйлсийг хийх ёстой юм байна гэсэн ойлголттой болцон байдаг тул дагаад хийдэг. Хүүхдийн зан аашны шатлал цэцэрлэгт ийм байдлаар явна. Үүнд тааруулж сургах нь чухал.

Залуу байхад багш нар хөдөлгөөнтэй хүүхдүүдэд “болохгүй” гэдэг үгийг маш их хэлдэг байсан. Одоо бол хөдөлгөөнтэй байсан ч буруу гэж хэлэхгүйгээр өөрийнх нь аясаар зан аашинд нь тохируулан дагаж хүмүүжүүлдэг. Тэр дундаа буруу зүйл хийвэл болохгүй шүү гэдгийг эвтэйхэн хэлэхэд одоогийн хүүхдүүд маш сайн ойлгодог болсон. Одоо үеийн хүүхдүүдтэй “болохгүй” гэж харьцвал тэр тусмаа багшийн үгэнд орохгүй. Өөрийгөө буруу зүйл эсвэл зөв зүйл хийж байгаа эсэхийг ухамсарлах чадваргүй болдог.

Эцэг, эхчүүд маань ч хүүхэдтэйгээ зөв харьцах хэрэгтэй. Хэзээ ч хүүхдээ уурласан байхад нь буруу гэж хэлж болохгүй. Тайвширсных нь дараа ойлгуулж хэлэх нь чухал. Эвээр ойлгуулбал одоогийн хүүхдүүд ойлгож, алдаагаа хүртэл засдаг болсон. Энэ мэтчилэн хүүхдүүдийн зан ааш өөрчлөгдөж, хүлээн авах байдал нь хувьсаж байгаа. Багш нар маань үүнийг анзаарч, нэг бүрчлэн хүүхэд бүрд тааруулж ажиллаад сурчихсан.

-12 цаг хүүхдүүдтэй ажиллаад ядардаг уу?

-Яг ажлаа хийж байхдаа ядарснаа мэддэггүй. Орой хариад өдрийг яаж өнгөрүүлсэн талаар бодохоор “пүүх” нээрээ гэж бодоод, ядарч байгаагаа мэдрэх үе байдаг. Зарим өдөр хөнгөн, зарим өдөр ачаалалтай гээд өдөр болгон янз бүр байна.

-Анх цэцэрлэгт орж байгаа хүүхдүүд уйлалдаад л ордог. Хэр удаж байж багш, орчиндоо дасаж байна?

-Бүр хоёр долоо хоног уйлж, удаан дасдаг хүүхэд цөөн тохиолдолд байдаг. Ихэнх нь 14 хоногт маш хөөрхөн болчихдог. Зарим хүүхдүүд бүр гурав хоноход багш, цэцэрлэгтэй дасаад хөөрхөн болчихдог. Дасаж байгаа хүүхдүүдийн царай гэрэлтээд л “багшаа баяртай” гээд гардаг болдог. Өглөө бас маш баяртай орж ирдэг. Сургуулийн орчин, цэцэрлэгийн орчин шал өөр. Сургуулийн багш нар биеэ даасан хүүхдүүдийг чиглүүлнэ. Бид дөнгөж төлөвшиж байгаа хүүхдүүдийг ээж ааваас нь илүү судалж, бэлтгэдэг.

Цэцэрлэгийн багш нар сургуулиа төгсөж ирээд эхний хэдэн жил эвээ олохгүй байсан ч ямартай ч хүүхэд бүр дээр "ганц шүлэг бүтэн цээжлүүлье, хоолоо ядаж зөв иддэг болгоё" гэх зэргээр мэрийж байгаа харагддаг. Сургуулийн өмнөх боловсрол их нямбай ажиллах, мэдрэмжтэй байхыг шаардана. Хүүхдүүд цэцэрлэгтэй дасахад багшийн хөдөлмөр бас их чухал.

-Цэцэрлэгийн багш нар маань баяраа яаж тэмдэглэдэг вэ?

-Шүлэг унших, дуу дуулах зэрэг янз бүрийн төрлөөр багш нарынхаа дунд тэмцээн зохиож багш нарын баяраа тэмдэглэдэг. Энэ жил мөн түүгээрээ хийнэ.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.  

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хүн үнэхээр ховор шүү. Xүүхдэд сэтгэлтэй хүн чинь багш л байдаг

Зочин
Зочин

Bayrlalaa tand, ajillasan jil bolgon ertuntsi haalgajee. Huuhduud taniig hezee ch martahgui

Зочин
Зочин

Жаахан хүүхдүүд санаад амр�##�таа хүртэл уйддаг гэдэг нь үнэн сэтгэл шүү. Ингэж хайрладаг хүн олон биш

Зочин
Зочин

Heden zaluus suraltsmaar yum bn. Setgeltei bh gj ymar hund ajil boldoo

Зочин
Зочин

Uneheer hairtai ajildaa zutgej irsen bn daa. Bayr hurgeye

Зочин
Зочин

Ar ger ni demjdeg ni ih saihan sanagdlaa. Iim ger bul tsoohon

Зочин
Зочин

Huuhed deer ingej setgel gargah hun bhgui bol yostoi duusah bh. Bayrlalaa

Зочин
Зочин

Bi ch 2 nastai huuhedtei, iim bagsh oldohgui dee. Shav nar n azтай

Зочин
Зочин

Tsalingui mortloo zutgene gdg shudraga setgel. Amar bish shuu

Зочин
Зочин

Heden jil ajillaad ch uur humuusiig demjdeg baih heregtei. Ene hun jinhene turshlaga

Зочин
Зочин

Odoo zaluuchuud dandaa tsalin bodoj zugtana. Harin ene hun uldejee

Зочин
Зочин

Saihan eej shig sanagdlaa. Ooriinhoo hoorond hair taradag yum bn

Зочин
Зочин

Nazar deer bh ni huuheddee tom beleg. Iim hun olon bol yamar saihan be

Зочин
Зочин

Yostoi shift hiideg humuus hajuud n ichmeer yumaa haha. Ajillah setgel nudend il

Зочин
Зочин

Bi uuruu huuhed tsetserlegt ugch bga eejiin huvid talarhaj bn. Iim humuust itgene

Зочин
Зочин

Haritsuulahad shine bagsh nar teneg zugeer suudag sanagddag. Eniig harval suraltsmaar

Зочин
Зочин

Bagsh nariin ajil amarchildeggui gej unen bn doo. Hudulmuriin huuli n ch hog

Зочин
Зочин

Erdem medlegtei ahmad bagsh nariig demjih ni systemiin huvaarilaltand chuhal

Зочин
Зочин

Iim hunii medleg turshlagaas nom bichmeer sanagdlaa. Shine uid huuhdiin hugjild heregtei

Зочин
Зочин

Ц�##�ин нэмэх хэрэгтэй ийм хүмүүст. Хөдөлмөрийг нь үнэлдэг болго

Зочин
Зочин

Хүүхдийн боловсролын үндэс ийм багш нараар тогтдог. Бодлого т�##�даа анхаарахгүй бол оройтно

Зочин
Зочин

Өлзийдэлгэр багшдаа Манай охиныг маш сайн төлөвшүүлж, өсгөхөд чух�##� үүрэг гүйцэтгэсэнд баярлаж явдаг шүү. Сайн сайхныг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button