"21 аймгийн малчид мах худалдаалах" цэгийн үйл ажиллагаа Б.Цэгмидийн гараар орж, буруудав

Захуудаас 3-8 мянган төгрөгөөр хямд, шинэ махыг малчид гар дээрээс худалдаалах цэг нийслэлд нээгдэж олон нийт сайшааж байсан нь саяхан. Тиймд бодит нөхцөл байдал ямар байгаа талаар eguur.mn агентлаг ч мөн сурвалжилж байв. Сурвалжилгын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Баянхошууны Баруунсалаанд шинээр нээгдээд буй 21 аймгийн малчид махаа өөрсдөө зарах цэгийг анх Мөнхтөр Амгаланбаатар гэх залуу санаачлан нээсэн байдаг. Тэрбээр орон нутагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагаараа Улаанбаатарт тус цэгийг байгуулсан юм.
Энэ цэг нь малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нийслэлчүүд баталгаатай шинэ махыг хямд үнээр авч хэрэглэх боломжийг нээх гээд олон давуу талтай. Гэхдээ мах худалдаалах эрүүл ахуйн орчныг хэрхэн хангаж, махны гарал үүслийг тодорхойлсон эсэх асуудал заавал яригдах ёстой.
Биднийг газар дээрээс нь сурвалжилга бэлтгэх үеэр, Зохион байгуулагчид уг асуудлыг дараах байдлаар шийдсэн байв. Малчид махаа худалдаалахын тулд эхлээд зар дээр тавьсан утсаар холбогдож бүртгэл хийлгэнэ. Дараа нь товлосон өдрөө мах худалдааны цэгт ирж, дарааллын дагуу худалдаагаа хийнэ. Ингэхдээ мах худалдаалахад малчдаас малын гарал үүслийн бичиг болон малчин гэдгээ батлах тамга шаардана. Эдгээр бичиг баримтаар малын вакцин зэргийг шалгадаг. Мөн махны чанар, шинэ байгаа эсэхийг өглөөний 4 цагаас эхлэн зохион байгуулагчид шалгаж, 07:00 цагаас худалдаагаа эхлүүлдэг. Үнийг зохион байгуулагчид тогтоодог гэх мэдээллийг бидэнд өгсөн. Мөн тухайн үед худалдаа хийж байсан Архангай, Хэнтий, Төв, Булган аймгийн малчдаас тодруулга авахад, бүгд гарал үүслийн бичигтэйгээ ирсэн байсан. Нээгдээд удаагүй захын нөхцөл байдал ерөнхийдөө ийм байв.
Харин өдгөө хүний хөл тасрахаа больсон энэ цэгийг нийслэлийн Хан-Уул, БГД-ийн иргэд үйлчлүүлэхэд ойр станцын зам дагуу дахин нээж байгаа аж.
Гэхдээ гол асуудал нь уран ярьж олонд танил болсон өөрийгөө тэмцэгч гэгддэг иргэн Б.Цэгмид мах худалдаалах цэгийн үйл ажиллагаанд оролцдог болж, малчдаас татаас авдаг болжээ. Ингэснээр малчид ченжийн гараас Цэгмидийн гарт шилжлээ гэх шүүмж гарч эхлэв.
Б.Цэгмид нь тус цэгийн үүсгэн байгуулагч биш бөгөөд анх нээгдэж, олон нийт анхаарлаа хандуулж эхлэх үеэр дэмжиж байна гэх нэрээр очиж лайв хийж байсан нэгэн. Харин өнөөдөр тэрбээр үүсгэн байгуулагч гэх нэрийг зүүж явна.
Мөн биднийг өнгөрсөн есдүгээр сарын 19-нд 21 аймгийн малчид мах худалдаалах цэгт очиж сурвалжлах үеэр малчид лангуун дээр зогсохын тулд ямар нэг төлбөр төлөөгүй. Махаа зарж дуусаад дараагийнх нь орж ирээд явна гэх мэдээллийг өгч байсан.
Гэвч өдгөө тус газар малчдаас бог мал бүрд 10 мянга, бод мал бүрд 50 мянган төгрөгийн татвар авч эхэлжээ. Мөн үүсгэн байгуулагч нэр зүүсэн Б.Цэгмид орон нутаг болон дүүргүүдээр нэмэлтээр цэг байгуулах талаар яриа, хэлцэл хийж яваа аж.
Ардын хүүгийн санаачилсан малчдад тустай, нийслэлчүүдэд хэрэгтэй энэ ажлыг иргэн Б.Цэгмид ийн бизнес болгожээ. Мах худалдаалах цэгийг сайшааж байсан иргэд шүүмжилж эхэллээ.
Холбоотой мэдээлэл:
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙМ луйварчид газар сайгүй л байх юм.
хогийн луйварчинг хөөж явуул
Санаачлагч нь Амг�##�анбаатар гэдгийг өөрөө ярьж байсан м�##�чид ченжүүдэд кг.аа идүүлнэ махаа ми�##�уулна үнээ буулгана доромжлуулж байхаар өөрснөө 10к 50к төлөөд зарсан нь хамаагүй ашигтай байгаа шүү муухай шулаач ченжүүд боож үхэх нь ээ хүний үхрийн махыг авна гэж буулгачаад жин бага бн гээд ярисан үнэнээсээ 2к.г буулгаад уур�##�сан чинь өөр ченж нь ирж улам үнийг нь буулгаад сэжгийн бузрууд хэзээ ч өөдлөхгүй тэгээд лангуу руу ороод ичихгүй 6.5к нэмээд зарж бгаан
Хөгийн новш вэ
Цэгмид
Яршиг л бна.
Зайлуулаач
Ченжүүдийн шээс нь савирч бна даа Цэгмид ээ илүү олон газар нээгээрэй м�##�чдад ч иргэдэд ч хэрэгтэй
Мах зарах объект нь хэний эзэмшлийнх вэ, тэр газартай л түрээсээ тохироход болно.
Ичдэггүй ????
Хүн хүнд өөр л байх. Надад лав жижиглэнгээр шонхор захаас авах нь бат�##�гаатай санагддаг. Амр�##�тын өдрөөр адууны гуяны цул мах 11500р авсан. Хүмүүс ястай жижиглэн цулаа ялгахгүй бж л эндхийн үнэ хямд бна гээдл шуураад бх юм. Гайхаад л бна. Тэглээч 1 махнаас ингэж их мөнгө авах нь түрээсийн хувьд арай л өндөр үү.
хөөгөөд явуулаачээ заваан юмнууд л лайвддагшд .нүүрээ ширлэсэн худлаа ыагтай нөхдүүд их лайвддаг шүү.эсвэл хажууд нь өөр хашаанд нээчихээч
дэргэд нь өөрийг нээчих Цэгмидыг дампууруулаад �######�уул
Энэ нэг хачин хүн сүг, хогийн хулгайчийг баривчилж, эрүүгийн хариуцлага тооцоочээ...цагдаа нар юугаа харж байдаг юм бэ...????????????????????????
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Dawartsan myy s###sig z##luulbal taarna yagaad iim ichih bulchirhaigvi g###gnvvd bdg bn aa yamarch yos syrtahuun bhgv etseg ehiin hvmvvjil tolowshil dytmag zolbin s###snvvd l iim g###gnvvd bolj bdgimdoo er n
Новш
Энд тэнд үсчиж явдаг Цэгмид нөхөр мах руу хүртэл гараа дүржээ.
Луйьарчин биш шүү дээ. Би лав хямд мах аваад баярлсан
Тэгсэн ч бидэнд хямд мах нийлүүлж өгч байна. Одоо ингээд цэвэр өрсөлдөөнөөр оруулчих хэрэгтэй. Алын болгон хавчин замтай орох гарах болгондоо мөнгөө төлсөн барин хүчин шонхорыг ченжийн гараас аваад байхав дээ. Манай буузны газар хямд мах аваад буузаа томруулаад хүн ихтэй байгаа. Үнэндээ Цэгмэдийн л ач шүү дээ. Солонгост бол ингээд хийх гэсэн хүнд маш их зээл өгч Ажлын байр барьхад нь улсаас усны хаялга тог татах тоолууржуулах олон ажилчидтай болгоод НДШ.эмд тогтмол төлүүлэх үүрэг хүлээлгэдэг. Мөн амжилт хүсэж хоттохижолтынхон нь ш�##�гахыг нь сайн цэвэрлэх үүрэг авдаг
Би лав хямд мах аваад хагартлаа баярлсан. Манайх бууз хийдэг хямд мах аваад сайхан буузаа томруулаад хүн ихтэй байгаа
Энэ хүн луйварчин биш харин харааж бичиж байгаа хүмүүс бүгд троллууд. Энгийн ардууд лиэнд үйлчлүүлдэг. Овоо хэдэн цаас х�##�аасанд нь үлдэж байна юу нь буруу байгаан
Цэгмэд мэтийг цагдаа шуурхай ш�##�гаад үр дүнг олонд мэдээлдэг болоосой. Цуураад л байдаг тогтолцоотой болж дээ