Гадаад мэдээДЭЛХИЙ

Санхүүжилт буурсны улмаас НҮБ энхийг сахиулах цэргийн тоогоо 25 хувиар бууруулна

Санхүүжилт дутагдаж байгаа учир энхийг сахиулах цэргийн тоогоо ирэх саруудад 25 хувиар бууруулах болно гэж НҮБ-ын албан тушаалтнууд мэдэгджээ. НҮБ-ын хамгийн том санхүүжүүлэгч АНУ-ын олгодог мөнгө ирээдүйд хэрхэх нь одоо ч гэсэн тодорхойгүй байгаа.

Нэрээ нууцалсан НҮБ-ын өндөр албан тушаалтан “Ерөнхийдөө бид зарим энхийг сахиулагчдыг эх орон руу нь буцаах шаардлагатай болно. Нийт хүчнийхээ 25 орчим хувийг техник хэрэгсэлтэй нь хамт буцаана. Энхийг сахиулах даалгаварт оролцож буй олон тооны энгийн иргэн ажилтнуудыг ч бас чөлөөлөх шаардлагатай” гэж хэлжээ. 25 хувь гэдэг нь 13-14 мянган цэрэг, цагдаа болно гэж тэр албан тушаалтан хэлсэн юм.

Вашингтон нь НҮБ-ын энхийг сахиулах даалгаврын хамгийн том санхүүжүүлэгч. АНУ санхүүжилтийн 26 хувийг өгдөг бол БНХАУ 24 хувийг нийлүүлдэг байна. Долоодугаар сарын нэгэнд санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө НҮБ 1.5 тэрбум ам.долларын өртэй байсан юм. Вашингтоны санхүүжилт тодорхой нөхцөл байдалд орсны улмаас НҮБ мөн төсвөө танаж, бусад салбарын ажилтнуудаа цомхотгохоор төлөвлөж байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сониуч сонжооч
Сониуч сонжооч

Ийм мэдээг одоогоос сар гарны өмнө нэгэн эрхэмлэсэн сонсож байсан, ер нь америк төрийн бус байгууллагуудыг өөрийн эрхшээлд байлгах зорилгоор өгдөг татаас мөнгөн хандивуудаа жилээс жилд багасгаж, гар хөлийнхөө үзүүрт зардаг НАТО, НҮБ мэтэд гаргадаг зардлаа багасгаж европын орнуудыг илүү ихийг гарга гэж шахдаг болсоныг, манай мэт орнуудад өөрийн бодлого тулгах зорилгоор өгдөг тусламж, TV, хэвлэлийнхнийг тэжээдэг зардлаа ч багасгаж байгааг тэднээс хооллодогууд мэдрэх болсон байхаа.

Холбоотой мэдээ

Back to top button