Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэх ТББХ-ны хуралдааныг даваа гараг хүртэл хойшлууллаа

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр 50 гаруй гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах хүсэлтийг өргөн барьсан. Уг хүсэлтийг УИХ-ын ТББХ нэгдсэн чуулганаар хэлэлцэх агуулгыг Eguur news агентлаг нэг дороос хэлбэрээр багцлан хүргэж байна.

Мэдээллийн шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 18.00 цаг

Хуралдааныг даваа гараг хүртэл хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Хуульд заасан бүрэн эрхийн дагуу, хуралдааныг ирэх даваа гарагийн 13.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Улмаар 18 гишүүн үг хэлэхээр нэрээ бүртгүүлээд байсан юм.

Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаар санал хурааж амжилгүй, хуралдаан хойшиллоо.


НЭМЭЛТ 17.35 ЦАГ

"Бортээгийн лиценз өнөөдөр хэнд байгаа юм"

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир,

Танд Д.Амарбаясгалан даргыг нүүрсний хулгайтай холбоотой гэх баримт яг байна уу? Та яагаад анх ЗГ байгуулахдаа Б.Энхбаярыг сайдаар тавиагүй юм. Тэгснээ, нүүрсний хэрэг ярингуутаа одоогийн сайддаа мэдэгдэлгүй яагаад шууд Б.Энхбаярыг томиллоо гэсэн юм бэ? Хоёрт, Бортээгийн лиценз өнөөдөр хэнд байгаа юм. Энэ уурхайгаас хэдэн тонн нүүрс гарч, Монгол Улс яаж хохирсон юм бэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх бол танхимын гишүүдээ томилох, чөлөөлөх. Зургадугаар сард бол бид эв нэгдэл, зөвшилцлийг баримталж, холбогдох байгууллага хооронд координаци хийж, зөвшилцлийн гэж болох Засгийн газрыг байгуулсан. Бортээгийн тухайд, бид нүүрсний асуудлаар түр хороо байгуулсан. Гэтэл 2023.09.26-нд Германы нэр бүхий сайтаар Д.Амарбаясгалан даргатай холбоотой материал цацагдсан. Барууны хэвлэл бол үндэслэлгүйгээр хүнийг цоллодоггүй. Эдгээрт одоо хэр няцаалт өгөөгүй байна. Би нэр холбогдсон гэж хэлсэн шүү.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан,

Тагнуулын байгууллагаас гаднын төлбөртэй сайдуудад 50 гаруй мянган ам.доллар төлж, гүтгэлэг хийсэн нь тогтоогдсон. Хэн ийм юм явуулсныг илрүүлж байгаа гэсэн. Гаднын сайд дээр мэдээлэл гарлаа гэдгээр Монгол руу орчуулж цацсан гэсэн үг. Үүн дээр барим тавим худлаа хэлэхээ боль оо. Бортээгийн лиценз өнөөдрийг хүртэл ЭТТ ХК дээр байдаг. Гэтэл олон нийтэд над дээр байдаг юм шиг ойлголт төрүүлж гүтгэх жишээтэй

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир,

Ерөнхий сайд хүн барууны хэвлэлд гарсан мэдээллээр л асуудалд ханддаг юм уу. Үүнээс өөр баримт байгаа юм уу. Ийм юмаар УИХ-ын даргаа гүтгэж болдог юм уу. Хоёрдугаарт, оффтейк гэрээнүүдийг хоёр жилийн өмнө ил болгосон. Угтаа та ил болгоогүй. Одоо бүр эзэн биегүй болох нь ээ. Хэний шийдвэрээр тэгвэл тендергүйгээр энэ гэрээг байгуулсан юм бэ. Та ҮАБЗ-ийн гишүүн байсны хувьд үүнийг маш сайн мэднэ. Гэтэл булзааруулж байна. Тийм олон тэрбум ам.долларын, олон сая тонн нүүрсийг тендергүй өгсөн ажил одоо эзэн биегүй болж дууслаа шүү дээ. Таны нотлох баримт сайт дээр гарсан мэдээлэл байна гэдэг бол бас л... Ийм юм байж болох уу?

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Би зөвхөн сайтын мэдээ гээгүй. Нүүрсний сонсголоор дүгнэлт гарсан. Хоёр ч нотлох баримттай асуудал хэлсэн. Бортээг дээр баригдсан баяжуулах үйлдвэр бол хувийн эзэмшилд байгаа шүү дээ. Оффтейкийн гэрээг эзэн биетэй нь ил тод болгочихлоо шүү дээ. Өмнө нь зөвхөн нүүрийг нь ил болгосон байсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэсэн гэж бичээгүй байгаа биз дээ. Үүнээс тодорхой хариулт гэж юу байх юм бэ?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан

Тагнуулын байгууллагын шинжээчийн дүгнэлт энэ байна. Криптовалютаар төлдөг, эзнийг нь олоход хэцүү, ийм арга барилаар намайг гүтгэсэн. Нүүрсний сонсгол дээр хоёр баримт гарч ирсэн гэж худал гүтгэлээ. “Админерал” гэж компанитай би ямар ч холбоогүйг хуулийн байгууллага нотолсон хоёр ч дүгнэлт надад байна. Хүн үндэслэлгүйгээр гүтгэдгээ одоо боль оо.

НЭМЭЛТ: 17.20 ЦАГ

"Та сайд нь солигдохоор хэрэг шийдэгддэг гэдэг ойлголттой хүн юм уу?"

ТББХ-ны хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал,

“Та сайд нь солигдохоор хэрэг шийдэгддэг гэдэг ойлголттой хүн юм уу? Хуулийн салбарыг улстөрдөө ашигласан хэвээр байх юм уу?” гэж асуулаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

“Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх эрх, үүрэгтэй субъект. ЭТТ ХК дээр 3 сар онцгой дэглэм тогтооход яаж эдийн засаг сэргэж болдгийг харлаа. Тийм учраас бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдыг энэ чиглэлээр ажиллуулах шийдэл гаргасан. УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн. Одоо хүртэл танилцагдаагүй байна. Үүнийг Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж үзэж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал,

“Танд Үндсэн хууль сануулах нь илүүц. Гэмт хэрэгтэй Засгийн газар тэмцэхгүй ээ. Энэ бол Үндсэн хуулийн А үсэг. Засгийн газар харин урьдчилан сэргийлнэ. ХЗДХ-ийн сайд шийдэгдээд хэрэг шийдэгддэг гэсэн ойлголт хаана ч, хэзээ ч байж болохгүй. Би цэцэн мэргэндээ хэлээд буй хэрэг биш. Таныг арай ч ийм тайлбар өгнө гэж бодсонгүй. Улстөрдөө хуулийн салбарыг дахиж ашигласан хэвээр байх юм уу, та нар. Би лав хэрхэвч тэвчихгүй” гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

“Сайд солигдоод хэрэг шийдэгдэхгүй. Харин гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүрэг Засгийн газарт бий. Гудамжид үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй шүүгч очиж тэмцэх үү. Гүйцэтгэх эрх мэдэлд бий нь харин Үндсэн хуулийн А үсэг шүү дээ” гэлээ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Цагдаагийн байгууллага хэдийгээр ХЗДХЯ-ны харьяанд байдаг ч, үйл ажиллагаанд нь Засгийн газраас огт нөлөөлж болохгүй. Та бид хоёр ийм зүйл яриад суух нь ичгэвтэр юм” гэлээ.


НЭМЭЛТ: 17.14 ЦАГ

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар маргалдлаа

ТББХ-ны хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,

“20-иод жил гацаж байгаад хөдөлсөн “Чайна энержи”-гийн асуудлыг улстөржүүлж байгаад харамсаж байгаа. 2014 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын дарга Улаанбаатар хотод ирсэн. Үүнийг Г.Занданшатар дарга ГХ-ийн сайд байсан тул мэдэж байгаа. Ингээд хамтарсан тунхаглал гаргасан. Үүний хамт “Чайна энержи” групптэй хамтран ажиллах гэрээ зурагдсан. Гэвч хоёр асуудал гарсан. Нэг нь өргөн нарийн царигийн маргаан.

Дараа нь УИХ руу нэг гэрээ оруулж ирсэн. Үүн дээр “Энержи ресурс” тавантолгойн лицензийг одоогийн “Чайна энержи” группт өгөхөөр тусгасан. Одоогийн “Оюу толгой” шиг байдлаар өгнө гэж оруулсан. Ингээд “Энержи ресурс”-ийг уг хэлэлцээрээс гаргасан, Засгийн газар хоорондын хэлэлцээр болгосон. Тэгээд л улстөржүүлсэн. Өнөөдөр “Чайна энержи”-гийн асуудлыг өнөөдөр ч улстөржүүлж байгаагаас, “Энержи ресурс”-ийг хэлэлцээрт дахин нэмэх зорилго л уншигдаж байна” гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

“Хамт ажиллаж байсан хүмүүс, үнэн л байх ёстой. Би тэр үед ГХ-ийн сайд байгаагүй. Санаатай, санамсаргүй алдаа гаргаж байгаад харамсаж байна. Мөн оффтейк гэрээ хийгдэхэд би ЗГХЭГ-ын дарга биш УИХ-ын дарга байсан. Тэгээд ч ҮАБЗ-өөс зөвлөмж өгөөгүй. Өнөөдөр бас яагаад “Чайна энержи”-г асуугаад байгааг ойлгохгүй байна. Засгийн газар огцрох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа биз дээ?”

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,

“ҮАБЗ-өөс тендергүй сонгон шалгаруулна гэж зөвлөмж өгдөг ш дээ. Үүн дээр мэдэн будилах ямар хэрэгтэй юм бэ. “Бодь”-ийн оффтейк гэрээн дээр тийм зөвлөмж өгсөн. Үүнийгээ ил болго, тарааж өг" гэв.


НЭМЭЛТ:16.52 ЦАГ

Д.Амарбаясгалан: Маш олон гишүүнийг олон шалтгаанаар дарамталж байна

ТББХ-ны хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан,

“2022 оны 10-р сард ЗГ-ын 362-р тогтоол батлагдсан. Олон сая тонн нүүрс хилээр гарсан мөртлөө мөнгө нь орж ирдэггүй асуудлыг шийдэх гэж биржийн хуулийг баталсан. Өнөөдөр жинхэнэ нүүрсний хулгайчдын сэжүүр цухуйж байгаад баяртай байгаа. Дараагийн минут дээр энэ талаар дэлгэрэнгүй ярья”. Олон жилийн турш нууцад дарагдаж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийх эрхийг олгосон, их наядын нүүрсний хулгайтай асуудал яригдаж байгаад баяртай байна. Нүүрсний сонсгол үүнээс болж л эхэлсэн.

Даанч энэ оффтейк гэрээг нууж, өнгөн дээр нь өөр хүмүүсийг нүүрсний хулгайч болгож зарласан. Хамгийн том хохирогч нь би өөрөө байна. Нэг хүрз нүүрс олборлоогүй газрыг олборлосон мэтээр ярих жишээтэй. Өнөөдөр оффтейк гэрээнүүд яаж хийгдсэн, түүнийг хэн хариуцаж ажиллаж байсан нь ил боллоо.

Эдгээр нь намайг ЗГХЭГ-т ирэхээс өмнө хийгдсэн гэрээнүүд. Нүүрстэй холбоотой асуудал төрийн түвшинд яригдаж байна. Сэжүүрүүдийг уг эзэн дээр нь очтол дахиад сонсгол хийх ёстой. Маш олон гишүүнийг олон шалтгаанаар дарамталж байна. Энэ бүгдийг гишүүд бас нээлттэй яриарай” гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Номин,

“Би Г.Занданшатар даргыг өмнө нь дэмжиж кноп дарсан. Учир нь Ерөнхий сайдаар ажиллах чадамжтай гэж итгэж явсан. Таны бахархан ярьж байгаа тоонууд бол зургадугаар сарынх буюу өмнөх ЗГ-ын үед хийсэн ажил юм. 3х3, TheMongolZ багийн гаргаж байгаа амжилт яг үнэндээ Засгийн газарт ямар ч хамаагүй. Өнөөдөр би шийдвэрээ өөрчилж байна.

Бага хурал дээрх үйл явдлаас үүдсэн. Шийдвэр нь гарчихаад байхад өнөөдөр сандал суудлаа л булаацалдаж байгаа нь үнэн. Хөшигний ард болдог зүйлс ил болж байгаад баяртай байна.

Залуу гишүүдийг дарамталж байгаа нь үнэн шүү дээ. Нуугаад хэрэггүй. ҮАБЗ дээр яг ямар шийдвэр гарч байж, эдгээр гэрээг нууцад авдаг юм бэ? Хоёрдугаарт, таны зөвлөхөөр ажиллаж байгаа залуу УИХ-ын гишүүдийг мал гэж хэлсэн. Үүнийг би бас зүй бус үйлдэл гэж харж байна”

Ерөнхий сайд Г.Занданшатар,

“Энд Дэгийн тухай хууль зөрчигдөж байна. Зарим гишүүний минут дуусаад, заримд нь илүү олгогдож байна. П.Сайнзориг гишүүн эдийн засгийн ямар ч ойлголтгүй юм байна. “Энержи ресурс” гэж компани лав АМНАТ-ийн тогтоолоос нэг ч төгрөгийн ашигтай ажиллаагүй. Ийм асуудлыг огцрох үндэслэл болгож байгаа нь та өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан,

“ҮАБЗ дээр 2022 оноос өмнө ийм зөвлөмж гардаг байсан. Ийм нөхцөл байдал үүссэн тул хуульд өөрчлөлт оруулж, ҮАБЗ дээр ямар нэг ийм аж ахуйн асуудал хэлэлцэхээ больсон байгаа. Г.Занданшатар дарга хэлсэн, үндэсний бүтээн байгуулалт хийх зорилготойгоор ҮАБЗ дээр зөвлөмж өгч байсан гэж. нууцад авснаар их хэмжээний нүүрс хямд үнэтэй гарсан асуудлыг л үүнээс илүү хөндөх ёстой болов уу” УИХ-ын гишүүн Ч.Номин “Чайна энержигийн асуудлыг асуух гэсэн юм. Яг юу болсон юм бэ гэдгийг тодруулъя” гэж тодруулж асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,

“Ийм үндсэн асуудалд яаж 1 минутад хариулах вэ дээ. Үндсэн асуудлынх нь хүрээнд дараа хариулъя даа” гэлээ.


НЭМЭЛТ: 16:45 ЦАГ

С.Бямбацогт:ЗГ-ыг огцруулах үндэслэлтэй танилцаж амжихгүй байж байгаад өнөөдөр гэнэт хуралдаа ирлээ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаарх ТББХ-ны хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт,

“ЗГ-ыг огцруулах үндэслэлтэй танилцаж амжихгүй байж байгаад өнөөдөр гэнэт хуралдаа ирлээ. Тайлбарлахдаа, УИХ-ын гишүүдийг дарамталж сүрдүүлээд байна гэжээ. Хэн гишүүнийг яаж дарамталсан талаар мэдээлэл өгөөч. Хоёрт, татвар бодитой байх ёстой юу, хийсвэр байх ёстой. Бодитой биш байсан учир ААН-үүд төлж чадахгүй, УДШ дээр хүртэл маргаан үүссэн байсан. Тийм учраас 55-р тогтоолыг баталсан. Улсын төсөвт 100 гаруй тэрбумын орлого орж ирсэн. Сангийн яам дэмжсэн. Дэмжээгүй гэж яриад байх шиг байна лээ. Яагаад хууль зөрчсөн гэж тайлбарлаад байгаа вэ?”

УИХ-ын гишүүн П.Сайнзориг,

“Харамсалтай байна. Татварыг бодитой байлгах ёстой, гэхдээ хуулийн хүрээнд явах учиртай. 100 хувь биржээр зарах хууль бий. Үүнийг 25 хувиар зарж болно гэж ЗГ журам гаргасан. Үүнийг УИХ-аар оруулах ёстой байсан. Ерөнхий сайд эдийн засаг өсөлттэй байгаа гэж хэлсэн. 8-р сард 1.2 их наядаар төсөв алдагдалтай гарсан шүү. Ард иргэдийн тархийг угаачихна гэж бодох хэрэггүй. ЭТТ ХК дээр хүртэл энэ журам чинь үйлчилж байгаа. Ингэж улаан цагаан мэтгэж болохгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,

“Хамт ажиллаж байсан хүмүүс 100 хоногт төрөл арилжчихна гэж итгэхгүй байна. Одоо тойрч худлаа яриад яах вэ. АМНАТ-төй холбоотой асуудлыг дандаа л Ж.Оджаргал захирал лоббиддог байсан. Б.Жавхлан захирал ноён нуруугаа хугалчихгүй, орж ирээд ийм дарамтад орлоо, гэхдээ гүрийлээ гээд явдаг байсан. Улсаасаа том компанитай болчихсон юм бол улсынхаа нэрийг MCS болгож өөрчилье” гэв.


НЭМЭЛТ: 16.25 ЦАГ

Л.Оюун-Эрдэнэ:Олон улсын өмнө Монгол Улс онигоотой байдалд орж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтдаг. Тэрбээр байнгын хорооны хуралдааны үеэр дараах байр суурийг илэрхийллээ.

Би уг нь дуугүй л яваад байсан юм. Өнөөдөр ил тод ярилцах цаг нь болж байх шиг. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. Уг нь бид мөрийн хөтөлбөрөө л биелүүлэхэд анхаарах ёстой байсан.

Гэтэл хамтарсан ЗГ-аа тараагаад асуудал өрнөсөөр одоо үнэн худал нь мэдэгдэхээ байлаа. Олон улсын хувьд ч онигоотой байдалд орж байна. Харамсаж байна. Өнөөдөр би цөөнгүй материалтай ирсэн. Тийм учраас та бүхэн надаас асуулт асууж болно. Төрийн ажил цуу яриа, огт худлаа мэдээллээр явж болохгүй. Монголын ард түмэн ч тролл армиа давж, бодит үнэнтэй нүүр тулах цаг ирсэн.

2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болсон. ЭЗХ-ийн сайдаар Ч.Хүрэлбаатар байсан. Гааль дээр нүүрсний экспорт байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаа асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд олж харсан. Гэтэл оффтейк гэрээнд асуудал байж таарсан. Тэгээд 2022 онд энэ гэрээнүүдийг ил болгосон шүү. Түүнээс хойш нэмж ил болсон ямар ч гэрээ байхгүй. ҮАБЗ-ийн холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Өөрөөр хэлбэл шууд гэрээ хийж болно гэж ҮАБЗ зөвлөмж гаргадаг. Тийм учраас энэ зөвлөмжийг ч ил болгох хэрэгтэй.

“Бодь”-ийн гэрээ хийгдэж байхад Г.Занданшадар ЗГХЭГ-ын дарга байсан. Энэ гэрээг нүүрсний сонсгол дээр ярих байсан. Үүнээс болж валютын нөөц яаж багассаныг ярих ёстой байв. Тэр нь “Бодь”-ийг тойрч тойрч байгаад Бортээгийг яриад эхэлсэн. Тийм учраас одоо “Бодь”-ийг ярих ёстой. Г.Занданшатар дарга одоо өөрийнхөө хийсэн ажлыг тайлбарлах хэрэгтэй” гэлээ.


НЭМЭЛТ: 16.10 ЦАГ

Г.Занданшатар: Намайг огцруулах бичгийн толгой хэдэн удаа солигдов

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаарх ТББХ-ны хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн,

Дөрвөн сар хүрэхгүй хугацааны дараа ЗГ-ыг огцруулах тухай яриад сууж байна. Уг нь бид ултай, суурьтай хандмаар байна. Гурван үндэслэл яригдаж байна. Ерөнхий сайд яагаад бүрэн эрхээ хэрэгжүүлж болохгүй гэж? Судалгаа, үндэслэлтэй баймаар байна. Хуралдаан эхлэхээс өмнө үндэслэлтэй бид танилцаж чадсангүй. Ерөнхий сайдаас асууя. Өнөөдөр эмч, багш нар цалингаа нэмүүлье гэж жагсаж байна. Та бол хулгайтай тэмцэх гэж байгаа. Яг энэ үед уг асуудал босоод ирснийг юу гэж харж байгаа юм бэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Засгийн газрын гарааны гурван сар эдийн засгаа өөд нь татахын тулд баялгийн хулгайтай тэмцэхэд чиглэсэн. ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа экспорт сая саяар өслөө. Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Биржийн арилжаа 8.1 дахин өслөө. Манай ЗГ сайн ажилласан нь тоогоор батлагдаж байгаа. Би огцруулах үндэслэлийг сүүлийн гурав хоног хайгаад олоогүй. Үндэслэлтэй шалтгаан гарах ёстой. Өнөөдөр л цаасаар авч харж байна. Энэ бичгийн толгой хэдэн удаа солигдов?

УИХ-ын гишүүн П.Сайнзориг,

Бид Ерөнхий сайд хэнийг кабинетдаа авч ажиллуулах эрхэд халдаагүй, үүнийг яриагүй. Процессын хувьд Ерөнхийлөгч ба УИХ-д танилцуулна гэдэг заалттай. Танилцуулна гэдэг том агуулгатай. Төрийн эрх барих дээд институц урьдчилан мэдээлэл авах ёстой гэсэн үг. Үүний дараа бол хэнийг ч томилж болно. Үүн дээр Ерөнхий сайд “Томиллоо” гэж ярьсан. Төрийн харилцан тэнцэл хяналттай байх зарчмыг шууд гуйвуулсан. Үндсэн хуульд процессыг дараа нь нөхөж хийнэ, нөхөц гүйцтгэнэ гэж байдаггүй. Бид Үндсэн хууль манах гэж энд сууж байгаа. АМНАТ-ийн асуудал дараагийнх. УИХ 100 хувь биржээр зар гэсэн бол 25 хувиар зарж болно, тэгээд АМНАТ-өө биржийн үнээр төлж болно гэж тогтоол баталсан. Сангийн сайд нь болохгүй гэж санал өгөөд байхад хүчиндэж батлаад, хэдэн зуун тэрбумын орлогыг байхгүй болгосон.

Энэ бол Үндсэн хуулиар оролдож байгаа үйлдэл шүү. ЗГ хууль зөрчиж шийдвэр гаргачихаад араас нь олон зүйл тайлбарлаад байж болохгүй. ХЗДХ-ийн сайд бол хуулийн илд бамбай болж болох ч хүний бамбай болж болохгүй. Хүн гүтгэж суугаа хүнийг сайд болгохоор юу болох вэ. Миний албан бичгийн толгой солигдоогүй гэдгийг Ерөнхий сайдад хандаж хэлье.


НЭМЭЛТ: 15.53 ЦАГ

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар хуралдсаны дараа ТББХ-ны хуралдааныг эхлүүллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлэхийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар уулзсаны дараа завсарлагын 30 минут дууссан тул хуралдааныг эхлүүллээ.

Хуралдааны дэгийн дагуу Ерөнхий сайд Г.Занданшатараас Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Тайлбар: ТББХ-ны нийт гишүүд

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа,

“Г.Занданшатар дарга аа, яагаад намын зовлонг төрийн зовлон болгочихов оо. Уг нь намын даргын сонгууль болсон биз дээ. Тал бүрээс хүмүүсээ оруулж тооллогын комисс байгуулж, журмаа баталж, шөнөжин муур хулгана болж тоглоод, нэг тал нь л ялсан биз дээ. Та 56 хувийн саналыг авч, хамтдаа баталсан журмаар дараагийн шатны сонгууль нь болоод намын дарга болсон бол өнөөдөр ийм асуудал яг болох уу. Ийм асуултыг би дотроо бодож байна. Та ялагдчихаад тахимаа өгч чадахгүй, өрсөлдөгчөө хүнээр дамжуулж болон өөрөө хулгайчаар нь дуудаж байгаа нь ямар учиртай вэ. Би таныг хүндэлдэг” гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

“Энэ намын байгуулалтын хэлтэс биш. ТББХ хуралдаж байна. Та Тусгаар тогтнолын биш Төрийн ордонд байна. Би анхнаасаа намын хэрэг намдаа, төрийн индэр төрдөө гэдэг зарчим барьсан. Би нүүрсний хулгайг зогсоох төрийн ажил ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь ЗГ-ын үндсэн үүрэг. Тийм учраас намын даргын асуудлыг ярих нь энд зохисгүй. Би Засгийн газрын тэргүүний хувьд эдийн засгийг сэргээх асуудлыг тавихад нүүрсний хулгайг таслан зогсоохтой л холбогддог. Ийм л сонголтын өмнө би ирчихсэн байгаа.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа,

“Тийм ээ, энэ төрийн тайз болохоос намын тайз биш гэдэгт санал нэг байна. Гэтэл та Үндсэн хууль зөрчсөн мэдэгдэл хийсэн. ХЗДХ-ийн сайдыг өөрчлөн томилж байна гэсэн. Бид чин шударга үнэнч байх ёстой. Таны энэ оффтейк гэрээ ил болгосон гэдэг асуудалд та УИХ-ын дарга байсан шүү дээ. Б.Энхбаярыг шууд томилж байна гэдэг мэдэгдэл өөрөө Үндсэн хуулийн зөрчил гаргасан. Маш харамсалтай” Г.Занданшатар, “Та бүхэн намайг 115 хоногийн өмнө дэмжиж, Ерөнхий сайдаар томилсон. Засгийн газрын гишүүнээ томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхойлдог нь та биш. Та харин намын зовлонг төрийн зовлон болгож, 115 хонож байгаа ЗГ-ыг огцруулна гээд явж байна” гэв.


НЭМЭЛТ: 15.00 цаг

Г.Занданшатар Д.Амарбаясгаланд уулзах санал тавьж, танхимаас гарлаа

ТББХ-ны хуралдаан, 2025.10.10

Хуралдааны ирц 22/32-тойгоор үргэлжилж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан үндэслэлээ тайлбарлав.

Үүний дараа Ерөнхий сайдаас асуулт асуух гишүүдийг бүртгэлээ.

Асуулт асууж эхлэхээс өмнө хуралдааныг 30 минут завсарлуулж байгаа талаар хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир мэдэгдлээ. Үүний өмнөхөн Ерөнхий сайд Г.Занданшатар хуралдааны танхимд орж ирсэн юм.

Ингээд Г.Занданшатар Д.Амарбаясгаланд уулзах санал тавьж, танхимаас гарсан.


НЭМЭЛТ: 14.50 цаг

Байнгын хорооны хуралдаан эхлэлээ

Хуралдааны ирц 50 хувь давсан тул ТББХ хуралдаж эхэллээ.

Хуралдаанд,

Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, П.Сайнзориг, О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Э.Болормаа, С.Бямбацогт, М.Бадамсүрэн, Д.Амарбаясгалан, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Ц.Туваан, Э.Одбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын 21 гишүүн иржээ.

Б.Батбаатар, Ж.Баярмаа, О.Ганбаатар, Л.Гантөмөр, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Н.Номтойбаяр, Г.Уянгахишиг, Ө.Шижир, Д.Энхтуяа нар одоогоор ирээгүй талаар Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа.


НЭМЭЛТ: 14.33 цаг

Фото: Байнгын хороо хуралдахаар гишүүд ирцээ бүртгүүлж байна

Одоогийн байдлаар ТББХ-ны хуралдаанд Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, П.Сайнзориг, О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Хэрлэн Э.Болормаа, С.Бямбацогт, М.Бадамсүрэн нарын 15 гишүүн иржээ.

ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Цагаасаа 34 минут хоцорч байна. Ажлын албаныхан ирээгүй гишүүд рүүгээ залга. 16.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдаантай" гэж хэллээ.

НЭМЭЛТ: 14.20 цаг

-Байнгын хорооны хуралдаан эхлэх цаг 20 минутаар өнгөрөөд байна-

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 08.30 цагаас товлосон ч 14.00 болгож хойшлуулсан. Энэ нь Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьснаас гурав хоногийн дараа хэлэлцэх хуулийн хугацаанд уялдуулсан цаг гэдгийг УИХТГ-аас тайлбарласан.

Тэгвэл 14.00 цагаас 20 минут өнгөрсөн ч ТББХ-ны ирц 28.1%-тай байна. 32 гишүүнээс ес нь ирээд байгаа аж.

Ийнхүү хуралдаан ирц бүрдэхийг хүлээж байна.


ЭХЛЭЛ: 08.10 цаг

Байнгын хороогоор Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ

Өнөөдөр /2025.10.10/ Г.Занданшатарын Засгийн газар огцрох эсэх хувь заяаг шийдэх өдөр. УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсгээ цуглуулж УИХ-д өргөн барьсан. 

Улмаар хуулийн хугацаагаараа эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, үргэлжлүүлэн УИХ-аар хэлэлцэх учиртай. Энэ дагуу өнөөдөр ТББХ-ны хуралдааныг 14.00 цагт, УИХ-ын чуулганы хуралдааныг 16.00 цагт товлоод байна.

Ямартай ч, үе, үеийн Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ дээр эцэслэн шийдэгдэж ирсэн. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг зургаадугаар сард огцруулсанаар Г.Занданшатар өөрийн танхимаа бүрдүүлэн ажилдаа орсон. Өдгөө гуравхан сар буюу 100 хоног ажиллаад буй юм. МАН-ын даргын сунгааны асуудал төрийн эрх барих дээд байгууллагуудын хагарал болон хувирч байна. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллагын хагаралдаан засаглалын хямрал руу хөтлөх эрсдэлтэйг судлаачид сануулсаар байгаа билээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг зургаадугаар сард огцруулснаар Г.Занданшатар өөрийн танхимаа бүрдүүлэн ажилдаа орсон. Өдгөө гуравхан сар буюу 100 хоног ажиллаад буй юм. МАН-ын даргын сунгааны асуудал төрийн эрх барих дээд байгууллагуудын хагарал болон хувирч байна. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллагын хагаралдаан засаглалын хямрал руу хөтлөх эрсдэлтэйг судлаачид сануулсаар байгаа билээ.


ТӨРИЙН ОРДНООС Б.ЭРДЭНЭБАЯР, О.УЛСБОЛД, П.УРНАА, О.ОНОН,
РЕДАКЦААС Ц.ТАМИР, М.ТЭНГИС, Г.ЗОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
45 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Би лав ингэж байхаар УИХ-аа бүгдийг нь тарааж шинэ сонгууль хийсэн нь дээр гэж бодож байна, ард түмэн өөрөө шийдье

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ингэж хагарсан УИХ цаашид эвтэй ажиллаж улсын ажлыг цаг �##�дахгүй шийдээд явж чадахгүй ээ ирэх сонгууль хүртэл �##��##�цсан, ЗГаа унагаасан юм болно оо. Иймээс УИХыг ч тараагаад асууд�##�гүй шинэ нөхдүүдийг сонговол төрийн ажил гацахгүй ард иргэддээ ч зөв болох болов уу

Зочин
Зочин

Zandanshatar gej hun ch buur turuulj suugaad heden sar ch bolj amjaagui baihad ni ogtsruulna gej soliorood baih yumaa ene MAN dotoroo hereldeed duuslaa

Зочин
Зочин

Ард түмний амьдр�##� хэцүү байхад та нарын эрх мэдлийн төлөөх тэмцэл ямар хэрэгтэй юм бэ, яг нэг жүжиг шиг л харагдаж байна шүү

Зочин
Зочин

Одоо бол үнэхээр итгэх итгэл тасарлаа, хэн гарч ирсэн ч ялгаагүй бүгд адилхан эрх мэдэл, �##�бан туша�##�ын төлөө л ур�##�даж байна даа

Зочин
Зочин

Одоо бол үнэхээр хэн нь зөв, хэн нь буруу гэдгийг ялгах ч арга �##�га, бүгд л ашиг сонирхлын бүлэглэл болсон байна

Зочин
Зочин

bi lav uuriinhuu ajliig 100 honogt hiigeed dund shatandaa orj baidag ene humuus bol 100 honogt ulsaa samarch duusgah yum

Зочин
Зочин

Toriin baingiin horoo gej nerledeg gazar ni uuruu turshiltiin talbar bolj huvirlaa shdee, bugd neg negniihee esreg ajillaj

Зочин
Зочин

bi lav ard tumnii ner barisan heruul hiideg humuusees zalhaj baina, ard irgediin amidral ugaasaa hunees hamaagui bolj

Зочин
Зочин

Энэ хоёр т�##� болчихоод байгаа ардын намынхан тэр чигээрээ хөгийн л�##�рын бузарууд юм л даа! Бүгдээрээ д�##�д ороосой!

Данх Жэнко Бодь бол нүүрсний шинэ бүлэглэл
Данх Жэнко Бодь бол нүүрсний шинэ бүлэглэл

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
2023 оны 12-р сарын 18-ны өдөр “Нүүрсний хулгай”-тай холбоотой УИХ-ын сонсголд “Маш нууц” байсан бөгөөд нууцаас гаргасан оффтейк гэрээнүүд, түүнтэй холбоотой эрх зүй, эдийн засгийн дүгнэлтийг хянан ш�##�гагч нээлттэй танилцуулсан. Бодь компанитай байгуулсан оффтейкүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нууцад авагдаж байгуулагдсаныг эндээс харж болно. Л.Оюун-Эрдэнэ дарга маань оффтейкүүдаа өөрөөсөө асуув�##� зохино. Нүүрсний сонсголыг нөхөж үзэцгээ…

АРД
АРД

Данх жанхуу бүгд хэрэггүй ээ, дээрээс нь Энхбаяр гэх поп гар бас �######� ааа. Энхбаяр гэх поп нөхөр бол МУИС-ийг хуулиар төгсөөгүй ээ, төрийн захиргаагаар төгссөн. Амьдр�##�даа хүн өмгөөлж үзээгүй. Хууль зүйн сайд байхдаа илжирч ялзарсан хууль, шүүх засагл�##�ыг цэгцэлэхийн төлөө юу ч хийгээгүй нөхөр. Мэргэжлийн шантааж хийхдээ гаршиж яваа л нөхөр.

zochin
zochin

ёстой нэг ч юу ч гэмээр юм дэээ хэлэх ч үг �##�га УИХ ЗГ бүгд тарв�##� таарна

Зочин
Зочин

Засаг огцрох хэнд ашигтай юм.УИХ тарв�##� таарна.

Владимир
Владимир

Eр нь л хулгайчид давраад дээрэмчид болоод одол �##�уурчин болох нь дутаад байна..Зориг яг ийм үeд �##�агдаж байв..Их хуо�##� үнэн чадамжгүй байна..Eрөнхийлөгч одоо их хур�##�ыг тарааж засагаа удирдах хэрэгтэй..ойрын 10 жилдээ сонгуудв хийлгүй ажилаа л хийцгээe..Их хур�##�ын хэрэгцээ огт �##�га..

Баагий
Баагий

Хур�##� даваа гариг хүртэл хойшилсон нь хоёр т�##� хэрүүлээ үргэжлүүлэх боломж олгож байна.Ийм их хур�##� байснаас тарсан нь дээр .Төсвөө ч бат�##�ж чадахгүй нь тодорхой боллоо.Тэр нь ч зөв.Бид ц�##�ин мөнгөгүй хэдэн сар болсонч яахав.Шинэ их хур�##� сонгогдож тогтворттой ЗГ байгуулагдв�##� бидэнд тустай.Тэгвэл энэ их хурлын гишүүдээс нэгийгч сонгож болохгүй.

Зочи
Зочи

Энэ амр�##�таар сайхан тохиролц, ууж нарги, зугаац. Гар барилц.

Зочи
Зочи

Сайхан согт, тасар

Зочин
Зочин

dargaasaa ehleed hun hognuudaar duursen horoo um bna harlaa

ЗочинЗочин Зочин
ЗочинЗочин Зочин

Ал нь загатнасан Ариунзаяа, Номин нар ч юу ч вэ дээ.

Зочин
Зочин

Энэ улс төрчид ер нь иргэдийн итгэл даахаа больсон юм шиг байна, гурван сар болоод л дахиад огцруулна гэж юу вэ, тогтвортой засаг байхгүй болох нь дээ

Зочин
Зочин

Zandan shatar iig unendee gaigui hun gej boddog baisan gehdee MAN iin dotorhi heruul ni busdiin gart oruulj bgaa yum shig

Зочин
Зочин

Ард түмэн нэг сайхан амьсгаа авах завгүй байхад, төрийн түшээд нь өдөр бүр суудлын асуудлаар хэрэлдээд, хэнд ч итгэл төрөхөө больжээ

Зочин
Зочин

100 хоногийн дотор юу хийснийг нь харж байгаад үнэлэх нь зөв, гэхдээ ингэж байнга солих нь улс орны хөгжилд тун муу шүү

Зочин
Зочин

Uls turiin ene hertel duusahgui heruul humuusiig yadraaj baina, neg udaa ch gesen togtvortoi zasag baih heregtei

Зочин
Зочин

MAN dotor ni bol bugd neg negniihee araas hutga hiij yavdag bolj, er ni evtei bhgui bol ard tumnii itgel buur duuslaa

Зочин
Зочин

Gadaadad haraad suuhad mongolchuud uls turiin soyolgui, dandaa ogtsruulna, suulgana gej yariad baih yum shig haragdaj bgaa

Зочин
Зочин

Энэ улс төрийн тоглоомд ард түмэн л хохироод үлддэг, хэдэн эрх мэдэлтэн �##�бан туша�##�аа л бодож байна даа

Зочин
Зочин

MAN bol buur dotooroo 2 huvaagdchihsan, neg tal ni shuuheer, nogoo tal ni ih hural deer temtseed, ene bol hamgiin ayultai

Зочин
Зочин

Zandanshatar iig ogtsruulah geed bgaa humuus uuruu daraagiin said boloh geed l huls ni goojij yavj bgaa daa

Зочин
Зочин

Ард түмэн сонгуульд оролцож байгаа мэт жүжиг тоглохоо болих хэрэгтэй, бодит шийдвэрийг чинь хэн ч итгэхгүй болсон шүү

Зочин
Зочин

Uls turiin ene togloltod ard tumnii amidral chuhal bish, bugd erh medel, ner turiin toloo temtsej bgaa ni ilt

Зочин
Зочин

Манай улсад улс төрийн соёл гэж байхгүй юм шиг, нэг хэсэг гарч ирээд л нөгөөгөө муулж хаядаг уламжл�##� болчихож

Zochin
Zochin

АН нам хамга�##�в�##� тгд нэр хүнд нь улам л дуус2… МАНАНтсан гэсэн үг

Зочин
Зочин

hurlaa tasalj baigaa humuusiig duudaj irj baigaad heleltsej bgaamuu hahahhaha

Зочин
Зочин

Энэ улс нэг л биш боллоо шүү Сайнзориг шудрага хүн болоод суухаар яах вэ энэ төр биш шүүдээ их хур�##� ч биш бүгд хулгай хийсэн гэмт итгээдүүд ичих айх юмгшй хүмүүс бүгдийн солиод хаямаар бна

Зочин
Зочин

ARDIIN NAMIIN BUZARUUD ED NARAAS ILUU BUZAR BULAI HORVOOD YGYI BHAA

зочинха ха
зочинха ха

Ёрөнхийлөгчийг огцруулж, УИХ, ЗГ ыг тараан Бүх ард түмний хурлыг хийж Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг ард түмний эрх ашигт зохистойгоор бат�##�ж ОУВС, ДБ ийг гаргаж МБ ны бодлогоо ЗГ өөрт харья�##�уулан Мөнгөний бодлогыг шинээр хийх нь энэ бүх улс төрийн хямр�##�ыг шийдэх гарц бно гэж бодож бна.

Зочин
Зочин

Tөрийг тогтвортой удаан ухаан зарж барих нь хамгийн чух�##� гэж би боддог хүүхдийн хэрүүл шиг,шун�##�тай амьтад шиг ,эсвэл ам дамжсан яриагаар хов жив хийсэн ийм маягийн байх нь зүйд угаасаа нийцэхгүй эсвэл нэг нэгнийгээ унагааж төрөөс буулгаж,буусан нэгэн нь хов жив хутган үймүүлж нэг нь нөгөөгөөсөө чаргууц�##�дсан нэг тийм шудрага бус байд�##� харагддаг Сайхан амл�##�т өгөөд сайн зүйлийн төлөө гэж гарчихаад л тэнд нэг �##�бан тийрээд урьхидуулсан юм шиг л болчих юм энэ одоо юунаас болоод байдгийн бол????!!!

Зочин
Зочин

МАНгарууд МАН-ыгаа ч сүйрүүлж дуусага ла�##� даа !!!

Зочин
Зочин

darga ni geed mangar ulaan unen dup gar umaa huuli zorchino

уншигч
уншигч

Ингэж байгаад Занданшатар үлдэх байх оо. Уг нь шинэчлэл хэрэгтэй байгаа юм.

Зочин
Зочин

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ, ЗГ-ыг шударга, тогтвортой болгох гэсэн реформ бүтэлгүйтэв.Энэ УИХ-ыг тарааж, жагса�##�тын гишүүдгүй болж тойргоос сонгодог болгохоос өөр хувилбар үгүй бололтой.

Зочин
Зочин

Erunhii saidaa bainga soliod yah ve, ajliig ni hiilgeed, daraa ni ur dungee uzeh ni zov bailgui dee, 3 sar bolohod yugaa hiih ve

Зочин
Зочин

Занданшатарын Засгийн газар арай эртхэн дүгнэгдэж байна шүү, арай ч 100 хоногийн дараа огцруулна гэдэг шударга биш

Холбоотой мэдээ

Back to top button