Нийгэм мэдээ
ЭХЭМҮТ-ийн MRI засах 456 саяын тендерт БНСУ, Монголын хоёр компани үнийн санал ирүүлжээ
ЭХЭМҮТ-ийн MRI аппарат дөрвөн сард эвдэрч, оношилгоонд орох хүүхдүүдийн цагийг цуцалж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "MRI худалдан авах тендерийг зарласан, хугацаа нь дуусаагүй байгаа" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл ЭХЭМҮТ-ээс MRI засварлахад хэдэн төгрөгийн тендер зарласныг нягтлан хүргэж байна.
Нийт өртөг нь 456 сая төгрөг бөгөөд дотроо хоёр багцад хуваагдсан байна. Тухайлбал,
- 380 саяар Соронзон резонанст томографийн аппаратны сэлбэг хэрэгсэл,
- 76 саяар Эмэгтэйчүүдийн мэс заслын дурангийн багаж, хэрэгсэл авна хэмээсэн байна.

Уг тендерийг есдүгээр сарын 10-ны өдөр зарлаж, 10 дугаар сарын 02-ны өдөр үнийн саналаа авчээ. Улмаар Монгол хөрөнгө оруулалттай, Б.Бямбажаргалын эзэмшдэг Сетунари, БНСУ-ын Nam Keebok гэх хүний эзэмшдэг Эм Кэй Эм Ар гэх хоёр компани үнийн санал явуулсан байна.
Тендерийн шалгаруулалт дуусмагц бид эргэн мэдээлэх болно.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Otgonbaatariig halakh heregtei
MRI аа хурдан засаж чаддаггүй, яаралтай арга хэмжээ авдаггүй дарга огцорвол таарна