Энэ оны үлдсэн саруудад нээлтээ хийх хүлээлт өндөртэй кинонууд

2025 он дуусахад гурван сар үлдээд байна. Энэ жил “Demon Slayer: Kimetsu no Yaiba – The Movie: Infinity Castle”, “F1”, “Superman” гэх мэт хүлээлт өндөртэй кинонууд нээлтээ хийсэн. Тэгвэл хүлээлт өндөр ч нээлтээ хараахан хийгээгүй байгаа кинонуудыг харцгаая.
1.“Avatar: Fire and Ash”
Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой “Avatar” киноны гуравдугаар анги болох “Avatar: Fire and Ash” ирэх арван хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийх төлөвтэй байгаа юм. Тус киноны хоёрдугаар анги На Ви түмний далайд амьдардаг омгийг танилцуулсан билээ. Тэгвэл гурав дахь ангид галт омгийн хүмүүс буюу Мангкван омгийхон гарна. Киноны найруулагч Жеймс Камерон “Энэ кинонд галыг тусгай бэлгэдлийн зорилготой оруулсан. Галтай холбоотой соёл иргэншил байгаа” гэжээ.
2. “Black Phone 2”
2021 онд олны хүртээл болж байсан “Black Phone” киноны хоёрдугаар анги баасан гарагт /2025.10.17/ нээлтээ хийнэ. Тэрхүү киноны эхний анги 16-18 сая ам.доллароор бүтэж 161.4 сая ам.долларын ашиг олсон юм. Киноны эхний ангид цуврал алуурчнаас зугтаж чадсан Финний охин дүүд хачирхалтай зүйлс тохиолдож эхэлснээр “Black Phone 2” киноны үйл явдал өрнөдөг байна.
3. “The Running Man”
Зохиолч Стивен Кингийн “The Running Man” ном 1987 онд кино уран бүтээл болж цацагдсан. Тус уран бүтээлд жүжигчин Арнолд Шварцнеггер дүр бүтээсэн билээ. Тэгвэл тус зохиолыг Эдгар Райт найруулж, Глен Поуэлл гол дүрд тоглон шинэ уран бүтээл болж үзэгчдийн хүртээл болох гэж байна. Шинжлэх ухаан, уран зөгнөлт болон дистопийн агуулгатай тэрхүү кино арваннэгдүгээр сарын 14-нд нээлтээ хийнэ.
4. “Predator: Badlands”
1987 онд нээлтээ хийсэн “Predator” франчайзын дараагийн анги болох “Predator: Badlands” кино арван нэгдүгээр сарын 7-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд алдарт жүжигчин Элле Фаннинг Тиагийн дүрийг бүтээсэн бол Димитриус Колоаматанги Декийн дүрийг бүтээжээ.
5. “Now You See Me Now You Don’t”
“Lionsgate” студийн “Now You See Me” франчайзын гурав дахь анги болох “Now You See Me Now You Don’t” арваннэгдүгээр сарын 14-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд дөрвөн “морьтон” буюу Ессе Эйзенберг, Вүди Харрелсон, Дэйв Франко, Ила Фишер нар Морган Фриманы хамт эргэн ирэх юм.
Эх сурвалж: Deadline
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.