Нийгэм мэдээ

"Нөгөөдрөөс эхэлж 78 сургууль, 160 гаруй цэцэрлэгийн багш нар ажил хаяна"

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн хэмжээнд 78 сургууль, 160 гаруй цэцэрлэг нөгөөдөр буюу аравдугаар сарын 16-ны пүрэв гарагаас эхлэн ажил хаяна гэдгийг хэллээ.

Тэдний зүгээс БШУЯ-нд ажил хаялт эхлүүлнэ гэдгээ хуульд заасанчлан ажлын тав хоногийн өмнө буюу аравдугаар сарын 9-нд мэдэгдсэн аж. Харин БШУ-ы сайд П.Наранбаяр өчигдөр хэлэхдээ, үүнийг хууль бус ажил хаялт гэж онцолсон.

Тэгвэл МБШУҮЭХ-ны мэргэжилтэн Б.Галбадрах "Бид хууль зөрчөөгүй. Гурван талт хэлэлцээрийн хүрээнд болон бусад холбогдох тогтоол, баримт бичгээр асуудлыг заавал арбитраар шийдвэрлэнэ гэж заагаагүй. Тийм учраас бид нөгөөдрөөс эхлэн ажил хаялтаа эхлүүлнэ. Ажил хаясан хугацаанд үүссэн хохирлыг хариуцагч тал буюу БШУЯ хариуцах хуультай" гэлээ.

Тэд багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавин сүүлийн өдрүүдэд жагсаал хийж байгаа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Akhmad khun
Akhmad khun

Zamiin tseverlegchees baga tsalin avdag bagsh nar zuvhun Mongol ulsad baina.

Зочин
Зочин

Ерөөсөө ерөнхий боловсролыг хувийн салбарт шилжүүлье. Улсын сургууль утгаа а-лдлаа. Багш нар гэж зүгээр л шантааж, дарамтын бүлэглэл болж хувирлаа! Ийм юм гэж юу байсын. Төсвийн урсга-л зардлын дийлэнх нь төрийн а-лбан хаагчдын ца-лин, урамшуула-л.

Зочин
Зочин

Улсын сургууль хүүхдэдээ олигтой юм заахгүй,улс төрчдийн гар хөл болсон шантаач багш нартай бололоо.

Иргэн
Иргэн

Хэрэгтэй хэрэггүй замын хашлага солих, айлын гэр байшин дулаалахад нэрээр хэдэн тэрбум төгрөгийн завшиж байгаа МАН мафиуудын төрд маш их хэмжээний мөнгө байнаа!! Одоо эмч эмнэлгийн ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн цалинг 4- сая болого!

Зочин
Зочин

Муу л байна даа! Хүүхдийн боловсролын асуудал 0 боллоо! Аа бас замын түгжрэл буурч мэдэх юм?

Зочин
Зочин

Багш нарын зөв.
Зардал төсвөө танаад багш нарын цалинг нэм

Зочин
Зочин

Багш нарыг дэмжиж бна

Владимир
Владимир

Өчигдөр багш нарын ажил хаялт, өнөадөр хот даяар цахилгаан тасралт,маргааш иргэний дайн эхлэх үүү..ордон дотор буун дуу гархад гайхах юм бишш!!! Төр засаг дэндүү арчаагүй байна шүү..хулгайчид крeмлийн агёнтууд хавсарч төрийн эргэдт хийхээр дайрч байгаа юм бишүүү..Аюулгүй байдөлын зөвлөлөөө яаралтай хуралдуулаач

юочин
юочин

Бага ангийн багш нар өдөр өнжүүлэхээ бролю

Зочин
Зочин

Багш нар цалингаас гадна их орлого олдог юм билээ. Сар бүр хураадаг ангийн хуримтлал, багш нарын баярын бэлэг, төгсөлтийн баярын бэлэг, мартын 8ны бэлэг, өөрийн даасан анги, заадаг хичээлээрээ төлбөртэй давтлага өгдөг. Ангидаа том зурагт, өнгөт принтер, том самбар, хөшиг, шалны хулдаас, багшийн шинэ ширээ, ажлын шүүгээ, хүүхдүүдийн хувцасны шүүгээ зэргийг дээр оруулаагүй шүү.
Ер нь эцэг эхчүүд бид багш нараа их давраасан хүмүүс шүү. Одоо багш нар тодорхойгүй хугацаагаар хүүхдэд нь хичээл заахгүй гэнэ. Цахим сургууль гэдэг нь зөв ч юм уу даа, тэнд оруулмаар юм биш үү.
Хүүхдийн сурах эрхийг хаана хаячих ваа, багш нар аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Na awjin ged bga ymnudig cin ter tsuglarsn mongoro awdin bgzd ysn logic setgelge muutai 1 talas dugnehere iim maanag bolohu

Зочин
Зочин

Ter chigtee zailtsgaagaarai

Уншиг
Уншиг

Залуу багш нар голдуу харагдаж байналээ заах арга муутай туршлагагүй байж ажил хаяад болж байгаа юм уу

Зочин
Зочин

Bolij vz bvv davar bagsh nar guai

Холбоотой мэдээ

Back to top button