2 настай хүүгийн задлан шинжилгээний хариу одоог хүртэл гараагүй байна

Хөвсгөл аймагт 2 нас 5 сартай хүү есөн сарын 17-нд сураггүй алга болж найман хоног эрэн хайсны эцэст олсон байдаг.
Эргэн сануулахад хүүгийн ээж ууланд мод бэлтгэхээр явсан нөхөртөө хоол хүргэж өгөхөөр хоёр хүүхэдтэйгээ очсон байдаг. Тухайн үед өдрийн 15.00 цаг болж байсан бөгөөд хүүхдүүд унтаж байхад нь машинд үлдээгээд явжээ. "Хоолоо хүргээд буцаж ирэхдээ 20 орчим минутыг зарцуулсан, өмнө нь дүүгийнхээ дэргэд ганцаараа үлдэхдээ орхиж явж байгаагүй" талаар хүүгийн ээж хэвлэлд мэдээлсэн юм.
Эрэн хайх ажиллагаанд ойролцоох аймгуудаас сайн дурын хүмүүс, онцгойн алба хаагчид, үнэр нохойнууд оролцож, дулаан мэдрэгчтэй дрон бусад шаардлагатай техникийг ч ашигласан. Тэр үед эрлийн ажиллагааг гэр бүлийнхэн нь зогсоох хүсэлтийг Онцгой байдлынханд илэрхийлсэн ч дахин гурав хоног хайх болсон.
Улмаар онцгой байдлын эмэгтэй албан хаагч, цагдаагийн алба хаагч залуу, хоёр эрэлч нохойн хамтаар хүүгийн цогцсыг зузаан модон дотроос анх олсон. Хүүгийн бие, хувцас бүрэн бүтэн байсан билээ.
Хүүгийн нас барсан шалтгаан одоогоор тогтоогдоогүй. Олон нийт задлан шинжилгээний хариуг хүлээсэн хэвээр буй.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хөвсгөл аймгийн цагдаагийн газар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн задлан шинжилгээг тус орон нутагт хийж буй. Нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний хариу гарах нь тодорхойгүй байна" гэх мэдээллийг өглөө.
Шинжилгээний хариу гармагц бид эргэн мэдээлэх болно.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oron nutgiin zadlan kk hotiin zadlan l yamar bdg bilee
Ар гэр нь нийтэд мэдээлэхийг хүсэхгүй байж болно, хүний хувийн асуудл. Ядахдаа 49 хоногийг нь өнгөртөл чимээгүй байж хүүгийн сүнсийг тайван одуулахгүй бол амьтны хэл ам гэж замбараагүй болсон цаг
Яг наадах шиг үзэл бодол хавтгайрсан учраас хариуцлага гэж а-лга болж энэ нийгэм дампуурч байна.
Тэр гарахгүй ээ. Авилга, тохиролцоон дээрээ яваа.