Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар ТББХ маргааш 09.00 цагт хуралдана

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар ТББХ маргааш 09.00 цагт хуралдана.
Тус хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025-10-10/-ны өдөр эхэлж, "18.00 цаг боллоо. Хуралдааныг хойшлуулах саналыг МАН, Ан-ын бүлгийн гишүүдээс гаргасан учир даваа гараг хүртэл хойшлууллаа. Засгийн газрын хувь заяа шийдэгдэх асуудал учир хуумгай шийдэж болохгүй" хэмээн Ц.Сандаг-Очир мэдээлсэн.
Улмаар даваа гарагт нэрээ бүртгүүлсэн гишүүд үг хэлж дуусмагц, санал хурааж, хурал өндөрлөх ёстой байсан. Гэсэн ч хурлын эхний 30 минутад ирц бүрдээгүй гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм.
Хуулийн хугацаагаараа Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн баригдсан өдрөөс 10 хоногийн хугацаанд шийдвэрлэх учиртай. Тус хугацаа энэ баасан гарагт дуусна. Харин УИХ-ын чуулганаар маргааш /2025-10-16/ хэлэлцэхээр товлосон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
gantsaaraa erguuted suuj bai naana