УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улсын төсвийг батлахад ажлын 20 хоног, 10 чуулган, 8 байнгын хорооны хурал үлдэв

Засгийн газраас УИХ-д Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг есдүгээр сарын 1-ний өдөр өргөн барьсан. Угтаа ирэх оны төсвийг өргөн барьснаас хойш 45 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг өндөрлөж, хамгийн чухал хэсэг буюу хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжээд буй.

Гэтэл МАН-ын Бага хурлаас хойш УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын маргаанаас үүдэлтэй төрийн ажил, төсвийн тодотгол гацаанд ороод байна.

Хуулийн хугацаагаараа 11 сарын 15 гэхэд төсвөө баталсан байх учиртай. Хэлэлцэх боломжтой ажлын өдрийг тоолж үзэхэд 22 хоног дутуу байна.

  • Харин төсөв батлагдах ёстой өдөр хүртэлх ээлжит чуулган 10 удаа хуралдана,
  • Байнгын хороо найман удаа хуралдах товтой байна.

Ерөнхийдөө ирэх оны Монголын эдийн засаг, иргэдийн цалин, тэтгэвэр, хөрөнгө санхүүжилтийн хувь заяаг дээрх хоногуудад л шийдвэрлэх боломжтой гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button