Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: Ерөнхийлөгчөөсөө эхлээд зардлаа 10 хувь танаж байж цалин нэмэх 831 тэрбумыг төсвөөс гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө. Үүнд,

“Цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай. Яам болгон батлагдсан төсөвтэй. Миний хувьд өнөөдрийг хүртэл хэлсэн ганц зүйл нь төсвийн хувьд нэмэгдүүлэх ямар ч боломжгүй. Энэ жилийн өргөн барьсан төсөв ягштал дүрмээ барьсан. Зардлаа 500 тэрбумаар бууруулж байгаа.

Ингэж орж ирсэн төсөв бөгөөд тэлэлтийг хязгаарласан. УИХ-д өргөн баригдсанаас хойш цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал нийгэм даяар хөндөгдөж эхэлнэ. Төсөв хэлэлцүүлэх үед багагүй яригдсан. Үйлдвэрчний эвлэлүүдтэй, сайд нартай Ерөнхий сайд уулзаад нөхцлүүдээ ярьсан: Ерөнхий сайдын зүгээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Бүлгийн шийдвэрийн өмнө УИХ-ын бүтцийн байгууллагуудтай уулзсан. Байнгын хороодын дарга нартай уулзаж хэлэлцсэн бөгөөд одоо УИХ дээр асуудал ирж байна. Бид төсвөө нэгэнт өргөн барьчихсны дараа ийм асуудал үүсчихээр хэрвээ задлахаар бол төрийн ажил зогсоно.

Төсвийг 45 хоног болчихоод байхад 1-р хэлэлцүүлэг нь ч дуусаагүй байна. 831 тэрбумыг төсөв рүү оруулахын тулд нөөц боломж байх ёстой. Гэтэл тийм зүйл төсөвт байхгүй. Засгийн газрын төлөвлөгөөт ажил, гадаад зээл төлбөрийн хуваарьт төлбөрүүд арай гэж багтсан байтал 831 тэрбум нь нөгөө зардлын 17 их наяд бий. Хуваарьт төлбөрөөс хасвал олон улсад зээлжих зэрэглэлээ бууруулах эрсдэлд орно. Ер нь амар биш. Төрийн үйл ажиллагааг 10 хувиар хойш татаж, багасгана гэсэн үг. Төсөв боочихсоны дараа ийм зардал оруулж ирэхэд зардлууд танагдана гэвэл

Ерөнхийлөгчөөсөө эхлээд л 10 хувийг тануулах болно. Бүх үйл ажиллагаанаас 10 хувь хасагдана гэсэн үг. Эрүүл мэндийн салбар ч орно. Жилийн төлөвлөгөөт ажил, зорилтоосоо багадаа 10 хувийг татаж байна гэж ойлгоорой. Ийм хүнд нөхцөлд саналаа УИХ-д өргөн барьж байгааг ойлгоорой гэж хэлье.

Оюу Толгойн зээлийн хүүгийн асуудлыг ярихад, ажил амжилттай урагшилж байгаа. Ямар нэг ажил алдагдаагүй. Яамдууд дэр дэд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Алжын хэсгүүд тактикаа яриад ажиллаж байгаа. Хэлэлцээрт орох гэж байгаагийн хувьд бүх нүүдлээ ярих боломжгүй. Нэг талдаа зээлийн хүүг бууруулах, таатай нөхцөл бүрдэж байгаа. Төсөл зогсох, гацах, сунжрах боломжгүй учраас аль аль талаасаа боломжоо сайжруулах тал дээр ойлголцсон. Хэлэлцээрээ биечилж ярилцаж, шийдвэрлэе гэсэнд өнөөдөр хариу ирлээ. Захидалд хэлэлцээрийн үр дүнг гаргана гэдэг агуулга байсныг дурдах нь зүйтэй. 7 жилийг бид 3 жил болгоно. Хүү дээрээс хүү тооцож байгаа бүдүүлэг байдлыг авч хэлэлцэх дээр ярилцах нь зүйтэй гэж үзээд байгаа. 10 сардаа багтаад нөгөө талын хэлэлцээрт оролцох эрх бүхий төлөөлөлтэй уулзаж, шийдвэрлэнэ гэсэн хүлээлт бий. 12-р сарын 31-ээр 7 жилийн асуудал дуусгавар болно гэдэг биш шүү. Ирэх жил хэлэлцэх боломж эхлэх юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хулгайчийн амнаас хэзээч болно бүтнэ гэсэн үг сонсдоггүй боломжгүй боломжгүй л гэдэг саадын саад

Зочин
Зочин

Өөрсдөө Утасны төлбөр, машины бензиний, кофе хоолны мөнгөө хасаач. Гишүүн болохын өмнө үгээгүй гуйлгачин бсан юм шиг л байх юмаа. Өлөн ХУЛГАЙЧ нараа.

Зочин
Зочин

ЭНЭ ГӨЛӨГ ЯАГААД БАЙГААН ЗАНААД БАЙНА УУ? ЧИ ТӨСӨВӨӨ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТӨСӨВӨӨС ЦАЛИНЖДАГ ГАРУУДЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГЭЭР ЦАЛИНЖУУЛНА ГЭЖ ЗАНАЛХИЙЛЭЭД АМЖСАН.ЭНЭ ХҮН САНГИЙН САЙД БОЛСНООС ХОЙШ ЭНЭ САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЖ ЖИНХЭНЭ БАЛАРЛАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨД ЯВЦГАА

Лантуу
Лантуу

Худ�##�ч

Лантуу
Лантуу

Огцор

Зочин
Зочин

Наад яамдынхаа орон тоог цөөл өө. Хассан гэж байгаа боловч олигтой юм болоогүй. Сайд бүр орон тоо нэмсээр байгаад Боловсролын яам гэхэд л хэтэрхий данхайсан.

Хулгайч
Хулгайч

Жавхлан хулгайчийн нүүрсний хулгайг гаргаж ярияаа!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Бүх ажиллагаанаа 10 хувь танах ч гэх шиг, тоо мэддэггүй БАРАМ УУ ?

Зочин
Зочин

Танаач тэгээд!!! Тэд ямар хэрэгтэй биш!!!

Холбоотой мэдээ

Back to top button