Гадаад мэдээДЭЛХИЙ

90-ээс дээш насандаа их сургууль төгсөж, бусдад итгэл бэлгэлж байсан хүмүүс

Их Британийн иргэн 90 настай Мэрийет МакФарланд их сургуулиа 70 жилийн өмнө орхисон юм. Тэгвэл тэр саяхан Англи, хэл уран зохиолын зэргээ хамгаалж их сургуулиа төгссөн байна. МакФарланд төгссөнийхөө дараа “Би итгэж чадахгүй нь ээ, үнэхээр урт хугацаа шаардлаа. Би чадаж байна гэдэг чинь өөр хэн ч чадна гэсэн үг. Сурахад хэзээ ч оройтохгүй” гэж хэлжээ.

Түүний адилаар нас өндөр болсон ч гэсэн эрдэм номд суралцахаар шийдэж, бусад хүмүүсийн хувьд урам зоригийн эх үүсвэр болсон төгсөгчдийг харцгаая.

Волли Тайблсон

Зургийн эх сурвалж: San Diego Union Tribune

Тайблсон 1993 онд, 70 насандаа коллежид анх элсэж байв. Тэрээр 1993 оноос  хойш бакалавр болон гурван магистрын зэрэг хамгаалж, хамгийн сүүлийнхийг нь 2016 онд, 90 насандаа авчээ. Калифорни мужийн их сургуулийн хамгийн өндөр настай төгсөгч болсон Тайблсоныг түүний хүү Жим “Сургуульдаа эргэн орж, зорилгодоо хүрэх боломжгүй гэж боддог хүн бүхэнд амьд жишээ боллоо” гэж хэлжээ.

2016 онд төгсөхөөсөө өмнө Тайблсон сэтгүүлчдэд “Боловсролын чиглэлээр магистрын зэрэг авч байгаадаа бахархаж байна” гэж хэлжээ. Тэрээр нэмж “Хэрвээ та суралцсаар байвал хөгшин биш гэсэн үг” гэсэн уриатай амьдардаг хэмээсэн юм.

Клифф Дадсон

Зургийн эх сурвалж: BBC

Дадсон Дэлхийн II дайны үеэр Их Британийн Хааны агаарын цэргийн хүчинд алба хааж, цахилгааны инженерээр ажиллаж байсан юм. Тэрээр цэргийн инженерчлэлийн өндөр түвшний мэдлэгтэй учир дэлхийн олон оронд илтгэл тавих урилгаар очиж байжээ.

2013 онд 93 насандаа тэрээр Британийн нээлттэй их сургуульд уран зохиолын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан юм. Тухайн үед тэр Британийн хамгийн өндөр настай их сургуулийн төгсөгч болсон. Өмнөх амжилтыг нь 90 насандаа их сургуулиа төгссөн Берти Глэдвин эзэмшиж байжээ. Их сургуульд сурсан туршлагынхаа талаар Дадсон “Олон үндэстэн, янз бүрийн гаралтай, надаас хавьгүй залуу төгсөгчидтэй ярилцаж байсан тул сэтгэлээрээ залуужуулсан” гэсэн юм.

Нола Окс

Зургийн эх сурвалж: CBS News

Окс 2007 онд 95 насандаа Форт Хэйсийн их сургуулиас түүхийн чиглэлээр 3.7 голч оноотой суралцан, зээ охин Александратайгаа хамт төгссөн байна. Дараа нь тэрээр 98 насандаа магистрын зэрэг хамгаалж, тухайн үед түүхийн чиглэлээр магистрын зэргээ авсан хамгийн өндөр настай хүн болжээ.

Аллан Стюарт

Зургийн эх сурвалж: ABC News

Шүдний эмч мэргэжилтэй байсан Стюарт 97 насандаа Австралийн Шинэ өмнөд Уэльс мужийн их сургуулиас Клиник шинжлэх ухааны чиглэлээр магистрын дөрөв дэх зэргээ авчээ. Тэрээр энэ амжилтаа цагийг зөв зарцуулж чаддаг байсантай нь холбоотой гэж хэлж байсан юм.

1915 онд төрсөн тэрээр 1936 онд шүдний эмчийн зэрэг хамгаалсан. Гэхдээ тэр нас ахиад оюун ухаанаа хурц байлгахын тулд дахин сурах шийдвэр гаргажээ. Тэрээр дөрөв дэх зэргээ 2012 онд авсан юм

Лео Пласс

Пласс 1932 онд, 20 настай байхдаа коллежоо орхисон боловч 99 насандаа Орегоны их сургуулиас диплом авчээ.

Пласс энэ үйлдлээрээ дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Тэрээр 1932 онд төгсөхөд хэдхэн кредит дутуу байсан ч мод бэлтгэлийн салбарт өндөр цалинтай ажилд орж, сургуульдаа эргэж очоогүй байна. Гэсэн хэдий ч боловсрол эзэмших мөрөөдлөө тэр хэзээ ч мартаж байгаагүй. Эцэст нь 2011 онд, 99 настайдаа Пласс их сургууль төгсөн, амьдралынхаа туршид мөрөөдөж явсан зүйлээ биелүүлсэн байна.

Эх сурвалж: BBC, The Independent, The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Odnoo
Odnoo

Бахарх�##�тай

ах монгол
ах монгол

мэдрэл муутай юмнууд! Эрдэм номыг з�##�уудаа сурдаг юм. Насны багад эрдэм сурах нэн сайн. 80 -90 гарсан хөгшин төгцөг юу бүтээх вэ дээ? Харанхуй бүдүүлгээсээ хойно гарч байгаа тэнэг гэж хэлье дээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button