НИЙГЭМ

16 настай охины ээж: Надад итгэх хүн үлдсэнгүй, Я, Б нараас татгалзах хүсэлт гаргасан ч хүлээж авсангүй

16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг сарын өмнө /2025.09.17/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хаалттай болсон.

Эргэн сануулбал,

Прокурорын зүгээс, Эрүүгийн хуулийн 3.2.2 болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.4.1-ын 11,12-т заасны дагуу өсвөр насны гэрч, хохирогч байгаа учир хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргасан.

Яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгч: Сүүлийн үед энэ хэрэг олон нийтийн анхааралд орсонтой холбоотойгоор миний үйлчилгүүлэгч Дагвадоржийн гэм буруугийн асуудлыг олон нийтийн зүгээс түүний ар гэр, ээж, дүүд нь халдаах. Амь нас, эрүүл мэндэд нь заналхийлэх тохиолдол гарсан байна. Тиймд шүүх хуралдааныг хаалттай явуулах байр суурьтай байгаа.

Яллагдагч Ц.Д: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа.

Хохирогч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын өмгөөлөгч: Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах хүсэлтэй байна. Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрч, хохирогч нарын мэдээлэл мөн үйл баримттай холбоотой эмзэг мэдээлэл байгаа. 

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Хэргийн үйл баримттай холбоотой амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг нийтэд гаргамааргүй байна. Хэрэгт бэлгийн харилцааны шинжтэй мэдээлэл болон хохирогчийн гэр бүл ойр дотнын хүмүүсийн хувийн мэдээлэл, гэрийн хаяг зэрэг багтсан тул хэлэлцүүлгийн зарим хэсгийн хаалттай явуулахыг хүсэж байна гэсэн.

Ингээд хэсэг хугацаанд завсарлаж, урьдчилсан хэлэлцүүлгийг бүхэлд нь хаалттай явуулах шийдвэр гаргаж, зөвхөн захирамжийг нээлттэй танилцуулсан байдаг.

Энэ тухай амь хохирогчийн өмгөөлөгч,

"Бид шүүхэд хандаж, урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хүсэлт өгсөн. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтээ "нэмэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагааа хий, хэрэгт байгаа үйл баримтыг хууль зүйн хувьд дүгнэлт хий, хэргийн оролцогчийн эрхийг ханга" гэсэн үндэслэлээр гаргасан. Хэргийн оролцогчид уг нь өмгөөлөгч миний бие ордог. Гэтэл надад хэргийн материал танилцуулаагүй. Тийм учраас би үүн дээр гомдол гаргасан. Өнөөдөр бидний хүссэн үр дүн гарсан гэж бодож байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар боллоо. Залруулаад, зөвтгөөд ирэх байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл цацагдсан зураг дээрх эрэгтэй, эмэгтэй хоёрыг хохирогч байх боломжгүй гэж бид үзсэн. Тиймээс дахин шалгахаар мөрдөн байцаалтад буцааж байгаа юм" гэсэн.

Тэгвэл эл үйл явдлаас сарын дараа охины ээж дахин ам нээлээ. Тэрбээр,

“Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025 оны 10-р сарын 08-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2402…….. дугаартай хэрэг дээр ажиллаж байгаа, Г.Янжиндулам Г.Баясгалан нараас татгалзах шийдвэрийг өөрийн биеэр гаргасан болно. Хүсэлтийн хариуг 2025 оны 10-р сарын 16-ны өдөр хүлээн авлаа. Хэргийн материалыг прокурорын газарт миний хүсэлт өгсөн өдрөөс өмнө шилжүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй гэсэн мэдэгдэл ирлээ.

Иймд би 2025.10.09-ний өдөр, Нийслэлийн прокурорт дээрх утгатай хүсэлтийг дахин өөрийн биеэр гаргасан, хариугаа сайнаар хүлээж байна. Миний хүсэлтийн хариуг хангахгүй байсан ч миний охины хэрэг дээр хариуцлага алдсан, Монголын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид, мөн хэрэгт хяналт тавьсан хоёр прокурорт хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа, Мөрдөн байцаах албаны дарга, мөрдөгч, прокурор, шүүгч та бүхнийг миний охины хэргийн тухай 15 минутын бичлэгийг үзэж хэргийг үнэн зөв бодитоор хараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна” гэлээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХЭРГИЙГ САМРАХААР ШИЙДЖЭЭ АЛУУРЧИН ПЯЗДАГ Л ШОРОНГИЙН БОСГО ДАВУУЛААТАХ ЛАЛАРЫГ ЖИНХЭНЭ ТОЧИК НИНЖА БОЛГОЁ ПЯЗДАГ

Зочин
Зочин

Сайн байна уу, мэдээллээ сайн нягт�##�ж гаргамаар байнаа, яг өнөөдрийн байдлаар "өмгөөлөгч" надаас болон хамт ажиллаж байгаа өмгөөлөгчөөс татг�##�заагүй байгаа болно. Мөн үйлчлүүлэгч татг�##�зв�##� "өмгөөлөгч" би хүлээж авахгүй гэх үндэслэл байхгүй гэдгийг ойлгоорой.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Nyagtlaad zalruulsaan

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нягтлаад з�##�руулсаан

Зочин
Зочин

Шилжүүлэх буюу тэр т�##�ын дотоод үйлдэл хамаагүй. Нэг өдөр гэх мэт хамаагүы. Араас нь татга лзсан тул буцаан авья гэх утгатай бичиг явуулаад аваад дахин хуваарилж болно. Дотоод ажил нөгөө т�##�д хамаагүы. Шүүгчээс юм уу хэнээс хохирогч байтугай шүүлгэж буй хүн ч татга лзах эрхтэй.

Зочин
Зочин

Илтээр �##�уурчиний т�##�ын хүмүүс оролцогч хуульчидыг хахуульдсан юм уу!!!!!!!! Эсвэл хамаатан садан ,найз нөхдийн харилцаатай , эсвэл хахуульдуулсан хуульчид байх магадл�##� өндөр
санагдаж байна!!!!!!!Ямарч байсан рүн �##�сан хүний хэргийг ингэж илтээр хууль хүчнийхэн шударгаар шийдвэрлэхгүй бантан болгож байгаа мэтээр арга саам хийж байгаа нь сэжигтэй!!!!!!!!!!!!!Алужрчинийг өмөөргч хамга�##�ж хэүээч болохгүй хуульчидаа!!!!!!!!!!!Ахиад хүний аминд хүрнэ шүү!!!!!

Bibi
Bibi

Umguulugchuu soli oo balai avgai ble

Зочин
Зочин

Яаж шийдэх болоо санаа зовж бна хохирогч нь хохироод үлддэг зөндөө кейс бна

баасан
баасан

Монголд шүүх байхгүй байхгүй Зоригийн хэрэг шиг замхраад дуусна

Холбоотой мэдээ

Back to top button