Нийгэм мэдээ

Тооцоолол: Ахмадын тэтгэврийг 59,254-49,226 төгрөгөөр нэмнэ

Аравдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын цалинг 20, эмч нарынхыг 15 хувиар, харин ахмадын тэтгэврийг 8 хувиар нэмэх боломжтой гэж мэдэгдсэн.

Энэ шийдвэр эмч, багш, ахмадуудад таалагдаагүй. Өөрөөр хэлбэл, нэмж буй хувь хэмжээг хангалтгүй гэж үзсэн. Тиймээс зарим эмч, эмнэлгийн ажилтнууд болон багш нар ажил хаяж эхэлсэн.

Одоогоор багш нар цалингаа 50 хүртэлх хувиар нэмүүлэх тохиролцоо хийгээд байна. Харин эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд тодорхой үр дүнд хүрээгүй хэвээр.

Тэгвэл өнөөдөр /2025.11.03/ МАН-ын бүлэг хуралдаж,

Бүлгийн дарга Ж.Батжаргал, "Бүлгийн хурлаар багш нарын цалингийн өсөлтийг хийх тооцоо судалгаатай танилцлаа. 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийсэн. Хоёрдугаарт, эмч, ажилчдын цалинг нэгдүгээр сарын 1-ээс 15 хувиар нэмэх. Эх үүсвэрийг нь 2026 оны төсөвт суулгахаар болсон. Гуравдугаарт, ахмадын тэтгэврийг төсөвт 8.6 хувийн өсөлттэй байх тооцоо гаргалаа. 2026 оны төсвийн төсөлд дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжсэн" гэлээ.

Ингээд харвал ахмадын тэтгэврийг 8.6 хувиар л нэмэх боломжтой гэж үзжээ. Одоо бүрэн тэтгэврийн /өндөр насны/ доод хэмжээ 689,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572,400 төгрөг байгаа.

Харин 8.6 хувиар нэмэгдвэл бүрэн тэтгэврийн хэмжээ 748,254 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 621,626 төгрөг болохоор байна. Тодруулбал, 59,254-49,226.4 төгрөгөөр тус, тус нэмэгдэх аж.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

МАН-д хамгийн Дэмжлэг үзүүлдэг Ахмадуудаа гудманд хөсөр хаяж байгаа Гэмт хэргийн том Бүлэглэл ,,,,,МАН-ыг Тараах хэрэгтэй, Ахмадуудаа МАН-ын эсрэг Тэмцэцгээе,

баас
баас
Reply to  иргэн

Тэмцэж үлдсэн амьдр�##�аа сайжруулъя ахмадууд аа?Та бүхнийг з�##�гамжлаад ирэх үр хүүхэд чинь мөн л хүрэлцэхгүйн гашуун хувь заяаг туулах гэж үү Та бүхний одоогийн энэ тэмцэл үр хүүхдийн тань ирээдүйн бат�##�гаа шүү

Зочин
Зочин

Шүлс шиг нэмлээ

Зочин
Зочин

ядаж тэтгэврийн зээлийг 36 сараар олгодог болгоо

Зочин
Зочин

ЯАСАН ИХ ДОРОМЖИЛДОГ АЛНУУД ВЭ? МАЙ ШҮҮ ГӨЛӨГНҮҮДЭЭ АХМАДУУДАА МАНИУС ИНГЭЖ ДОРОМЖЛУУЛАХ ГЭЖ ТА НАРТ БҮРЭН БҮТЭН УЛСАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН БОЛЖ БАЙНА УУ?ГУЦАН БИЗ

Зочин
Зочин

Монголын ахмадуудыг хурдан харангадаж үхэцгээ гэж бна МАНам

Зочин
Зочин

2.0-3.500 сая авдаг хүмүүс нь бүүр 150.0-250.0 болж нэмэгдээд юун зөрүү арилах улам л дордуулаад байх юм аа

Зочин
Зочин

Ишшш хөөрхий дөө

Иргэн
Иргэн

Энэ бүлэглэлийн шинэ дарга яасан ч муухай харцтай шүдээ зуусан олон түмнээ үзсэн ядсан үгстэй хэцүү хүн бэ. Бусад орнуудад тэтгэвэр ц�##�ингийн 50-70 хувь байдаг гэсэн. Хулгайч дарга нартай манай улсад 15-25 хувь байхад ханг�##�ттай болтой. Ямар үйлийн үрээр засрашгүй хулгайч нарыг сонгосныхоо шанг одоо л хүртэх шинжтэй.

Холбоотой мэдээ

Back to top button