Нийгмийн
Төрийн албаны ерөнхий шалгалтыг улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулж байна

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр улс орон даяар эхэлсэн билээ. Энэ удаагийн шалгалтыг нийслэл болон орон нутгийн төвүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж, төрийн албанд нэвтрэх үйл явцыг илүү ил тод, хүртээмжтэй болгожээ.
Улаанбаатар хотод шалгалтыг 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1503 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалт өдөр бүр тавын ээлжээр, нэг ээлжид 100 иргэн оролцож байна.
Шалгалтын бүхий л үе шат цахим хэлбэрт шилжсэнээр иргэдэд тэгш боломж бүрдэж, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл буурч байгаа аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.