Их дуулга: Өнөөдөр Монголын 7 тамирчин дэвжээнд гарна

Оны сүүлийн Их дуулга тэмцээн Токио хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг-ын 7 тамирчин эх орноо төлөөлөн дэвжээнд гарна.
Өнгөрсөн жилийн Токиогийн “Их дуулга”-д 14 жингээс 13-т нь япончууд түрүүлсэн бол Оросын Матвей Каниковский алтан медаль хүртсэн цорын ганц гадаад бөх болж байсан юм. Харин манай улсаас өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа хүрэл медалиар энгэрээ мялааж, Ё.Басхүү, Л.Сосорбарам, Ж.Анударь, К.Ёолк нар V, А.Энхбаяр VII байрт шалгарч байв. 2023 онд Ё.Басхүү мөнгө, Л.Сосорбарам хүрэл медальтай эх орондоо ирсэн юм. 2022 онд мөн л Ё.Басхүү, Л.Сосорбарам нар хүрэл медаль зүүсэн. Энэхүү тэмцээнд түрүүлсэн цорын ганц монгол жүдоч нь гавьяат тамирчин О.Ууганбаатар бөгөөд 2017 онд Токиогийн “Их дуулга”-д төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.