Улс төрийн мэдээ
Б.Дэлгэрсайхан: Б.Отгонсүхийг би томилсон. Сайн менежер хэрэгтэй байна
Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар Б.Отгонсүхийг томилсон нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй. Б.Отгонсүх нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн уг албан тушаалд очихынхоо өмнө МТЗ-ын даргаар ажиллаж байсан юм.
Тэгвэл уг томилгооны талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодруулав. Тэрбээр "Иргэний нисэхийн Үндэсний төвийн даргад Б.Отгонсүхийг миний тушаалаар томилсон нь үнэн.
Ямар ч компанид сайн менежер хэрэгтэй. Дэд захирлаас авахуулаад бүх хэлтсийн дарга нь мэргэжлийн хүмүүс тул захирлын суудалд сайн менежер хэрэгтэй шүү дээ" гэлээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.