НИЙГЭМ

Төрийн өндөр албан тушаалтанд зориулан зам хааж, давуу эрх олгодгийг зогсоохыг 6,603 иргэн дэмжжээ

Төрийн өндөр албан тушаалтнуудад зориулан зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох хууль боловсруулах тухай нийтийн өргөдлийг санаачилжээ.

Тодруулбал, иргэн А.Пүрэврагчаа уг өргөдлийг санаачилсан бөгөөд зургаа хоногийн өмнө санал авах хугацаа нь хаагдсан байна.

100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрддэг. Харин энэхүү өргөдөлд 6,603 иргэн гарын үсгээ зурснаар хэлэлцэгдэх боломжгүй болжээ.

Өргөдөл санаачлагч,

"Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой хор хөнөөл учруулж байна. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар болон төр, хотын удирдлагууд тээврийн цагдаагийн тусгай зохицуулалтаар зам хаалган, хөдөлгөөний дэглэмийг өөрчилж өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлэн зорчиж буй нь шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Бүх иргэн хуулийн өмнө тэгш байх ёстой. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалт, тусгай зохицуулалт, давуу нөхцөлийг өдөр тутмын жирийн хөдөлгөөнд ашиглахыг хориглох эрх зүйн зохицуулалт, хууль гаргахыг шаардаж байна" хэмээн тайлбарлажээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочиндотроо
зочиндотроо

монгол улс хэзээд төрийг дээдэлсээр ирсэн уламжлалтай орон ардчилал гэж бүгдийг тэгшитгэх хэрэггүй шүү төрийн дээд албыг залгуулж байгаа хүн дээ биш төрийн ажлыг хэн дуртай өөрчлөх гэсний хэрэггүй дээ Англи хаантай байдаг шиг

Холбоотой мэдээ

Back to top button