Гадаад мэдээДЭЛХИЙ

Непалын алдарт раппер ерөнхий сайдын төлөө өрсөлдөнө

Есдүгээр сард Непалын Z үеийнхэн авлигыг эсэргүүцсэн томоохон жагсаал явуулж, Ерөнхий сайд К.П. Шарма Оли огцорсон. Одоо тус улс ирэх гуравдугаар сард парламентын сонгууль явуулах юм. Парламентын сонгуульд алдарт рэппер Балендра Шах сонгууль нэр дэвшиж, ерөнхий сайдын албан тушаалын төлөө өрсөлдөх болсон байна.

Катманду хотын даргаар ажиллаж байсан инженер мэргэжилтэй тэрбээр Растрия Сватантра намд (RSP) элсэн оржээ. Тэрхүү намыг телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байсан Раби Ламичхане удирддаг юм. Тэдний хийсэн хэлцлээр бол “RSP” ялалт байгуулбал 35 настай Бален ерөнхий сайд болно. Харин Раби намын даргаар ажилласаар байх юм. Тэд залуусын тавьсан шаардлагыг авч үзэж, биелүүлнэ гэсэн амлалт өгсөн байгаа.

Бален, Раби хоёр хүч нэгтгэснийг улс төр шинжээч Бипин Адхикари “Баленыг элсүүлж түүний залуу дэмжигчдийн дэмжлэгийг авах нь RSP-гийн хувьд маш ухаалаг, стратегийн алхам” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button