Нийгэм мэдээ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй жолооч нарт нөгөөдрөөс алданги тооцно

Жолооч нар он гарахаас өмнө зам ашиглалтын төлбөрөө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож эхлэх гэж байна. Тодруулбал, уг төлбөрийг товчоодоор нэвтрэх үед 1000-10,000 төгрөгөөр тооцож авдаг.

Энэхүү төлбөр төлөх хэлбэрийг гурван жилийн өмнө буюу 2022 оноос эхлэн цахимд шилжүүлсэн. Гэсэн ч зарим иргэд бүрэн мэдээлэлгүйн улмаас одоог хүртэл зам ашигласны төлбөрөө цахимаар төлөөгүй байна. Иймд их хэмжээний хуримтлал үүсээд байгаа аж. Тиймээс он гараад алданги тооцож эхлэх юм.

Хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд 900 мянга гаруй иргэн алданги тооцуулахаар байгааг албаныхан хэлж байна. Жолооч нарын төлсөн уг мөнгөөр улсын хэмжээний нийт засмал замын засвар арчлалтыг хийдэг гэв.

Тиймээс иргэдийг www.ezam.mn болон E-Mongolia системээр нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан төлбөрийн мэдээллээ шалгаж, төлж барагдуулахыг санууллаа.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button