Нийгэм мэдээ
Сүүлийн 24 цагт улаанбурханы есөн тохиолдол бүртгэгджээ
Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 9 тохиолдол бүртгэгджээ. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас таван хүүхэд эмчлүүлж байна.
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч М.Ууганчимэгтэй улаанбурхан өвчний нөхцөлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас 5 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд, хүчил төрөгчийн хэрэгцээтэй хүүхдүүд эмчлүүлдэг. Томуугийн улирал таарч байгаатай холбоотой бага насны хүүхэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа. Ингэх явцдаа улаанбурхан өвчний халдвар авах тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд хүүхдүүд маш хүнд байдаг" гэв.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.