Нийгэм мэдээ

“Иргэд цуглуулсан ногоон оноогоо цахилгаан, түлш, СӨХ-ны төлбөрт ашиглах боломжтой”

Нийслэлийн иргэд ногоон оноо цуглуулж, түүгээрээ цахилгаан, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох асуудлаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр,

“Ногоон оноо цуглуулах санаачилга бол бидний хэрэгжүүлж буй ажлын зөвхөн нэг хэсэг. Иргэд ногоон байгууламж нэмэх, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний гудамжийг засварлуулах зэрэг санал, хүсэлтээ төрд илэрхийлдэг. Гэвч олон шат дамжлага дамждаг тул нэг худгийн таг нөхөж тавих санал ч цаг хугацаа их авдаг. Иргэдээс ирэх ийм саналыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор уг шийдлийг гаргасан.

Иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчныхоо талаар саналаа илэрхийлснийхээ төлөө оноо авч, түүнийгээ өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах боломжтойгоор онооны системийг хэрэгжүүлье  гэсэн санал гарсан. Энэ бол иргэний идэвхийг үнэлж байгаа хэлбэр. Иргэн, дүүрэг, хороо, нийслэл хамтарч ажиллаж байж Улаанбаатар хотын хөгжил болоод тулгамдаж буй асуудлуудыг цаг тухай бүрд нь шийднэ.

Иргэд ногоон оноогоо нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнд зарцуулж болно. Тухайлбал, цахилгаан, түлш, СӨХ-ны төлбөртөө үүнийг ашиглах боломжтой. Оноо цуглуулж тоглоом шиг зүйл хийж байна гэж зарим иргэд шүүмжилж байна. Тийм асуудал байхгүй. Эрүүл иргэнтэй хотын төлөө иргэдийнхээ идэвхийг нэмэгдүүлэхийн тулд уриалж байгаа юм. Энэ бол иргэдийн сонголтын асуудал. Ногоон оноо тооцох ажил одоохондоо журмын боловсруулалтын шатандаа явж байгаа” гэлээ.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
чи чадна аа
чи чадна аа

дэмжиж байна.

Иргэн
Иргэн

МАН мафиууд шинжлэх ухааны судалгаатай хошгруулдаг болж бн шүү амжилт хүсье!!! Ккк Монголчууд ямар хууртаж хулихдуулаж ханах биш!!! Ккк Хошигруулаад бай хошгруулаад бай МАН аа!!!

Иргэн
Иргэн

Бусдад гай болохгүй, байгалд ээлтэй, хариуцлагатай амьдрахыг хичээдэг хүмүүст хэрэгтэй, урам өгсөн санаачлага гэж харж бгаа шүү. Аятайхан юм болсруулчихаасай.

Зочин
Зочин

Эр үхэр сааж элгэн тараг бүрэх ийн үлгэр юм уу даа

Зочин
Зочин

Зөв санаачлагч

Зочзоч
Зочзоч

Монголчуудыг кодолж б.на..Ингэж болохгүй..Энэ хэнд хэрэгтэй вэ

Холбоотой мэдээ

Back to top button