Гадаад мэдээДЭЛХИЙ

“Samsung Electronics”-ийн ашиг гурав дахин нэмэгдэж рекордоо эвджээ

“Samsung Electronics” компани өнөөдөр /2026.01.29/ мэдэгдэл хийхдээ 2025 оны дөрөвдүгээр улиралд үйл ажиллагааны ашиг нь гурав дахин нэмэгдэж 20.07 их наяд вонд хүрсэн гэжээ. 2024 оны мөн улиралд тус компани 6.49 их наяд воны ашигтай ажилласан юм. Харин орлого 98.83 их наяд вон хүрсэн нь 2024 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 23.8 хувиар өссөн үзүүлэлт.

Дөрөвдүгээр улирлын орлого шинжээчдийн таамаглалыг давсан байна. “Samsung Electronics” мэдэгдэл хийхдээ дэлхий дахин санах ойн үнэ өсөж, хатуу төлөвт диск, өндөр давтамжит санах ойн эрэлт өссөн тул ихээхэн ашигтай ажиллаж, дээд амжилт тогтоолоо гэжээ.

2025 онд “Samsung Electronics”-ийн үйл ажиллагааны ашиг 43.6 их наяд вон болж өмнөх жилээс 33.2 хувиар нэмэгдсэн байна. Харин борлуулалт 10.9 хувиар өсөж, 333.6 их наяд вон хүрсэн аж.

Эх сурвалж: Yonhap News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button