Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ энэ сард хэд хэдэн тосгон эзэлсэн гэв

ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт /2026.02.15/ мэдэгдэл хийснээр зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов Украинд байлдаж буй цэргүүд дээр очсон байна. Мөн ОХУ-ын зэвсэгт хүчин энэ сард Украины хэд хэдэн тосгон эзэлсэн гэж Герасимов хэлжээ. Тэр “Хоёрдугаар сарын хоёр долоо хоногт, өвлийн хүнд хэцүү нөхцөл байдалд ч гэсэн цэргийн хүчин 12 суурин газрыг чөлөөлсөн” гэсэн байна.

Өнгөрсөн жилийн намраас хойш ОХУ фронт дээр илүү хурдацтай урагшилж эхэлсэн. Гэхдээ одоо хурд нь удаашраад байгаа юм. Фронт дээр байлдаан үргэлжилж байхын хооронд Украин, ОХУ хоёр АНУ-ын зуучлалаар хэлэлцээ хийж байна. ОХУ Украиныг Донбасс бүсээс цэргээ бүрэн татахыг шаардсан. Одоогийн байдлаар Москва Донбассыг бүхэлд нь хяналтдаа авч чадаагүй байгаа юм. Мөн Украин газар нутгаа нэмж өгөх нь хүлээн зөвшөөршгүй шаардлага гэх байр суурийг илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button