Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн Interstellar-ийг үзүүлжээ
Кристофер Ноланы Interstellar уран зөгнөлт кино орчин цагийн сонгодог кино уран бүтээлүүдийн нэг болсон. Тус кино дээр гол дүрийн аав хүү хоёрын дүрийг бүтээдэг Мэттью МакКонахэ, Тимоти Шаламе хоёр “CNN” болон “Variety”-ийн хамтран зохион байгуулсан фэнүүдтэй уулзах арга хэмжээ дээр Interstellar-ийн тухай ярьсан байна.
Шаламе Intersterllar кинонд ихээхэн дуртай гэдгээ илэрхийлж 22 удаа үзсэн гэж хэлжээ. Мөн түүний найз охин Кайли Женнер 30 насны төрсөн өдрөөр нь IMAX түрээслэж Interstellar-ийг үзүүлсэн гэдгийг тэр хэлсэн байна. Тэр “Театр руу явахдаа би бага зэрэг бухимдаж байсан. Намайг хаашаа авч явж байгааг нь мэдээгүй болохоор. Миний төрсөн өдөр шүү дээ, бид нар яагаад Лос-Анжелесын гадаа 30 минут машинтай яваад байгаа юм бэ л гэж бодсон. Тэгээд театр дээр ирээд IMAX-д Interstellar үзнэ гэдгээ мэдээд өө уучлаарай гэж хэлсэн” гэсэн юм.
Эх сурвалж: PEOPLE








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.