Нийслэлийн АН-ын даргын өрсөлдөөнөөс Ө.Шижир нэрээ татаж, Б.Ган-Очир ганцаар дэвшиж байна
Ардчилсан намын дотоод сонгууль нэлээд пижигнээнтэй болж, дуусах шатандаа орлоо. 21 аймаг, есөн дүүргийн намын дарга нарын нэрс тодорч, 378 квотод нэр дэвшсэн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрс зарлагдчихсан. Тэд одоо Нийслэлийн намын даргаа сонгочихвол дотоод сонгууль нь дуусна.
Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл хоёр өдөр үргэлжилж, өчигдрийн 18.00 цагт хаасан юм. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ц.Баатархүү болон АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Отгон-Өлзий нарын нэр яригдаж байсан ч бүртгэлийн хугацаа дуусахад Буянаагийн Ган-Очир өрсөлдөгчгүйгээр нэр дэвшилтээ бүртгүүлжээ. Сонгууль нь ирэх сарын 05-ны өдөр болж, түүнийг албан ёсоор батламжилна.

Б.Ган-Очир нь хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд улс төрийн ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр эхлүүлсэн. Одоогоор Оксфордын их сургуульд суралцан, судалгааны ажил эрхэлж байна.
Б.Ган-Очирын намтар
- Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,
- Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ.
Нийслэлийн есөн дүүрэг, 20 аймгийн АН-ын дарга нартай танилц

О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ганцаараа нэр дэвшээд сонгогдоно гэдэг нэг л сонин сонсогдож байна даа
ene bol uneheer ursulduun mun uu esvel zugeer l shiidegdsen asuudal uu
ингэж нэрээ татна гэдэг цаанаа бас л учиртай байх даа
gan-ochir bol turshlagatai hun gehdee ursulduun bhgui ni sonin sanagdaj bn
нам дотор ийм байдлаар сонгууль явна гэдэг ардчилал мөн үү
өрсөлдөгчгүй сонгууль гэдэг чинь утгагүй л санагдаж байна
ер нь улс төрд ийм юм их болдог доо гайхахаа больсон
ene ni neg talaasaa dotood zurchil baisan yum bish uu
ямар ч байсан нэг хүн дээр төвлөрөх нь хурдан шийдэл болох байх
ene bol zugeer l formal songuuli boloh ni dee yamar ch ursulduun alga
neg hunii ner deer togtsongui bol uur hun yagaad devsheegui yum bol
ene bol er ni uridchilsan shiidver baisan yum bish uu
ийм байдлаар сонгогдсон хүн дараа нь шүүмжлэл их авна даа
ene songuuliin utga ni yu bolj baina gej bodogdoj bn
ene bol neg talaasaa negdmel baidal haruulj bn gej oilgoj boloh uu
хүмүүсийн итгэл ийм зүйлээс л бага багаар унадаг
yamar negen daramttai baisan yum bish biz gej bodogdoj bn
elbegdorjin huuheldeinuud am' orood ehlejee.