НИЙГЭМНийгэм мэдээ

Сэтгүүлч, орчуулагч СГЗ Г.Аким тэнгэрт дэвшжээ

“Зуун жилийн ганцаардал” номыг орчуулснаар нь бидний эчнээн танил, сэтгүүлч, орчуулагч Г.Аким тэнгэрт дэвшжээ. Тэрээр 1942 онд Дорнод аймгийн Матад сумын "Тэмээт" гэдэг газар, өөлд ястан, дунд сургуулийн багш Готовын хүү болон мэндэлж байжээ.

Г.Аким нь,

  • 1961-1966 онд Улсын Багшийн дээд сургуульд сурч орос хэл, утга зохиолын анги төгссөн,
  • 1966-1969 онд УБДС-д орос хэл, утга зохиолын багш,
  • 1969-1990 онд "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүлд орчуулагч, редактор,
  • 1990-1991 онд МОНЦАМЭ агентлагийн сонин сэтгүүлийн ерөнхий эрхлэгч,
  • 1990 рны 9-р сараас 2000 онд “Ил товчоо” сониныг санаачилж Ерөнхий эрхлэгч,
  • 2000-2005 онд "Соёл эрдэм" дээд сургуулийн гүйцэтгэх захирал,
  • 2005-2010 онд Үндэсний номын сангийн захиралаар тус тус ажиллаж байсан юм.

Тэрээр монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахын сацуу дэлхийн олон арвин ном бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн нэгэн. Тухайлбал, “Цаазын тавцан”, “Ундаассан бурхад”, “Шашдирын чуулган”, "Аранзал даруулт хөлөг” зэрэг бүтээлүүдийг орос, англи хэлнээс орчуулсан. Түүнчлэн “Тэнгэрийн нохой”, “Туульс хайлдаг уулс”, “Монголын нууц товчооны нууцлагдсан газар усны товчоон” тэргүүт өөрийн туурвисан бүтээлээ бидэнд үлдээсэн юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын утга зохиолын орчуулгын салбарын гайхамшигтай эрхэм хүн дээ. Бид энэ хүний орчуулсан, дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж өссөн билээ. Тэнгэрийн оронд амар амгалан орших болтугай!

Зочин
Зочин

ум маань бадми хум

Иргэн
Иргэн

Монголчуудын өмнө нүгэлгүй амьдарсан их номын хүн та эх нутгынхаа алтан хөрсөнд тайван амгалан нойрсоорой, ясаа өндөлзүүлэх нүгэлгүй амьдарна гэдэг их хувь заяа шүү, ум сайн амгалан болтугай

Зочин
Зочин

АРЬЯАБАЛ УМ МА НИ БАД МИ ХУМ

Зочин
Зочин

Ум ма ни бад ми хум

Зочин
Зочин

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин

"... мэндэлж байжээ" гэхээр хэд хэдэн удаа мэндэлсэн болж таарах нь ээ??

Зочин
Зочин

Ёстой сайхан хүний дээд, гайхалтай хүн байсаан. Ийм сайхан хүмүүн Монголдоо дахин дахин эргэж төрөх болтугай. Сайн эрдэмтэн минь Ум мани бхд мэ хум

Зочин
Зочин

Oros helnii bagsh yum baina.

Иргэн
Иргэн

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Зоч
Зоч

Эр хүн шиг шудрага үнэнч хүн шиг хүн байлааа

Арман
Арман

амгалан тайван болтугай

Зочин
Зочин

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Back to top button